Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар хотын ЕБС сурагчдын сагсан бөмбөг, волейболын тэмцээн зургаан сар үргэлжилж, аваргуудаа тодруулахад бэлэн боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах нас болон дунд насны эрэгтэй, эмэгтэй багуудын Final Four-ийн тоглолтууд явагдаж, медалийн төлөө өрсөлдөх багууд тодорхой боллоо. Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах нас болон дунд насны эрэгтэй, эмэгтэй багуудын финалын тоглолтууд 5-р сарын 6-нд буюу лхагва гарагт “AIC STEPPE ARENA”-д явагдана.
Улаанбаатар Кап тэмцээний волейболын төрлийн ахлах насны эмэгтэй төрөлд Баруун бүсийн аварга, Баянгол дивизоны аварга Оюуны Ундраа сургууль болон Баянгол дивизоны дэд аварга 47-р сургуулийн багууд Final Four-д дахин учраа таарч, гайхалтай гурван ээлжийн тоглолтод “16:25, 25:16, 13:15” харьцаатайгаар 47-р сургуулийн баг ялалт байгуулж, Улаанбаатар Кап тэмцээний аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болсон бол Оюуны Ундраа сургуулийн баг хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.





