MSports logo
Монгол улсыг төлөөлж чөлөөт бөхийн Дэлхийн аваргад оролцох тамирчид тодорлоо
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 18

  • Монгол улсыг төлөөлж чөлөөт бөхийн Дэлхийн аваргад оролцох тамирчид тодорлоо

    Казахстан Улсын нийслэл Астана хотноо 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монгол Улсаас насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн боллоо.

    Монгол улсыг төлөөлж чөлөөт бөхийн Дэлхийн аваргад оролцох тамирчид тодорлоо

    Сорил тэмцээний дүнгээр эрэгтэйчүүдийн 61 кг-ын Г.Батнасан, 65 кг-ын Б.Зэнээмэдэр, 74 кг-ын Б.Ган-Эрдэнэ, 92 кг-ын Ц.Ганбат, 125 кг-ын Б.Намбардагва нар насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцох эрхээ авлаа. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын Б.Отгонтуяа анх удаагаа Дэлхийн аваргын дэвжээнд хүч сорихоор шалгарсан байна.

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover

    Үүнд:

    ЭРЭГТЭЙ

    57 кг — Б.Мөнх-Эрдэнэ /Төгс/

    61 кг — Г.Батнасан /Төгс/

    65 кг — Б.Зэнээмэдэр /Тэхмөнх/

    70 кг — Т.Тулга /Хүч/

    74 кг — Б.Ган-Эрдэнэ /Арслан/

    79 кг — О.Сүлдхүү /Алдар/

    86 кг — Н.Батбилгүүн /Алдар/

    92 кг — Ц.Ганбат /Алдар/

    97 кг — Т.Дэмчигдорж /Алдар/

    125 кг — Б.Намбардагва /БГД АА/

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover

    ЭМЭГТЭЙ

    50 кг — Д.Отгонжаргал /МЧБХ/

    53 кг — Б.Отгонтуяа /Алдар/

    55 кг — Ц.Намуунцэцэг /СТС/

    57 кг — Б.Хулан /Аврагч/

    59 кг — Х.Болортуяа /Аврагч/

    62 кг — Т.Алтжин /Хилчин/

    65 кг — Т.Энхжин /Алдар/

    68 кг — Э.Дэлгэрмаа /Хүч/

    72 кг — З.Болортунгалаг /Хилчин/

    76 кг — Э.Даваанасан /Алдар/

    Энэхүү тэмцээнд МУГТ Э.Бэхбаяр Америкийн нэгдсэн улсаас хүрэлцэн ирж, залуу тамирчдадаа урам зориг өгч, туршлагаасаа хуваалцсан нь тэмцээний онцлох үйл явдлын нэг байлаа. Ийнхүү Монголын чөлөөт бөхийн шинэ үеийн шилдэг тамирчид Дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөх бэлтгэлээ базааж байна. 


    Гэрэл зургийг:Mongolian Wrestling Federation