MSports logo
Шигшээ шатны эхний өрсөлдөгч Falcons
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 17

  • Шигшээ шатны эхний өрсөлдөгч Falcons

    2025 оны EWC World Cup тэмцээний Counter Strike 2 төрлийн аварга, Монгол улсын төлөөлөл The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд шигшээ шатад шалгараад байна. Дэлхийн шилдэг 32 баг оролцсон энэ спортын төрөлд хоёр хожил, нэг хожигдолтой шилдэг 16 багийн нэг боллоо.

    Шигшээ шатны эхний өрсөлдөгч Falcons

    Аваргаа хамгаалж байгаа The MongolZ багийн хувьд тэмцээний “D” хэсэгт багтаж, эхний тоглолтоо  magic багийн эсрэг 13:7 гэсэн үр дүнтэй ялалтаар эхлүүлсэн. Дараагийн тоглолт NAVI багтай тааран тоглож 2-1 гэсэн үр дүнтэй хожигдол хүлээсэн. Тэгвэл өнгөрөгч орой шигшээ шатад шалгарах сүүлийн тоглолтоо paiN багийн эсрэг тоглож 2-0 гэсэн үр дүнтэй шигшээ шатад шалгарч байна. 

    cover
    cover
    cover

    Тэгвэл шигшээ шатны эхний тоглолтоо Falcons багийн эсрэг хийхээр болж байна. The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэй болсноос хойш Falcons багтай нэг ч тоглоогүй байгаа. Энэ онд PGL Astana тэмцээнд хоёр баг хоорондоо нэг удаа тааран тоглоход 2-1 гэсэн харьцаатай Falcons багийн ялалт байгуулж байсан байна.

    Шигшээ шатны эхний өрсөлдөгч Falcons

    Аварга болох хэцүү, аваргаа хамгаалах бүр хэцүү гэж хэлдэгтэй адил шигшээ шатны эхний тоглолтууд хүчтэй өрсөлдөгчөөр эхэлж байна. Ялалт байгуулж дараагийн шат руу шалгарсан ч энэ тэмцээнд түрүүлэх боломжтой багуудтай таарах хүндхэн даваатай тулгараад байна. The MongolZ багийн тамирчид алдаа гаргалгүй, хийх ёстой зүйлсээ сайн хийж чадвал дахин нэг удаа аваргын цомыг өргөх бүрэн бололцоо байгаа юм.

    Шигшээ шатны эхний өрсөлдөгч Falcons