MSports logo
The MongolZ багийн дараагийн тоглолт NAVI
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 13

  • The MongolZ багийн дараагийн тоглолт NAVI

    Цахим спортын “Олимп” гэгдэх EWC World Cup 2026 тэмцээний сүүлийн спортын төрөл болох Counter Strike 2 тоглоомын төрөл өнгөрөгч өдөр эхэлсэн. Нийт оролцож байгаа 32 баг өөрсдийн оноолтын дагуу нэг тоглолт хийж, ялсан баг нь шигшээ шатад тоглоход нэг алхам ойртсон бол ялагдсан баг нь Lower Bracket буюу хасагдах шадад тоглохоор боллоо. 

    The MongolZ багийн дараагийн тоглолт NAVI

    Өнгөрсөн жилийн EWC аварга тэмцээний аварга Монгол улсын төлөөлөл The MongolZ баг тэмцээний эхний тоглолтоо Европын magic багийн эсрэг хийлээ. Тэд Mirage map дээр үндсэн цагт 13-7 гэсэн харьцаатай ялалт байгуулж, тэмцээнийг хожлоор эхлүүлж байна. 

    The MongolZ багийн дараагийн тоглолт NAVI

    Ингэснээр The MongolZ багийн өөрсдийн орсон хэсэг болох “D” хэсгийн ялалт байгуулсан дөрвөн багийн нэг болж байна. Тэдний дараагийн тоглолт мөн энэ хэсэгт ялалт байгуулсан NAVI багтай таарах болж байна. NAVI баг эхний тоглолтоо 3DMAX багтай хийж, 13-9 гэсэн харьцаатай буулган авсан. Ялалт байгуулсан хоёр багийн тоглолт Бямба гарагт буюу наймдугаар сарын 13-ний орой 19 цагаас тоглох юм.

    The MongolZ багийн дараагийн тоглолт NAVI

    Сонирхуулахад EWC World Cup тэмцээний энэ спортын төрөл гуравдах жилдээ зохион байгуулагдаж байна. 2024 онд анх зохион байгуулахад тэмцээнд NAVI баг түрүүлж байсан бол 2025 он буюу өнгөрсөн жил The MongolZ баг цомыг өргөж байсан юм. 

    The MongolZ багийн дараагийн тоглолт NAVI