MSports logo
The MongolZ баг эхний тоглолтоо magic багийн эсрэг хийнэ
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 10

  • The MongolZ баг эхний тоглолтоо magic багийн эсрэг хийнэ

    Цахим спортын “Олимп” гэж хэлэгддэг Esports World Cup 2026 тэмцээний Counter Strike 2 тоглоомын төрөл хэдхэн өдрийн дараа эхлэх гэж байна. Нийт 32 баг оролцох энэхүү тэмцээнд өнгөрсөн жилийн аварга баг The MongolZ багаас гадна дэлхийн шилдэг багууд хүч үзэхээр боллоо. Тэмцээнд оролцох багуудын оноолт болон цагийн хувиар тодорхой болжээ. 

    The MongolZ баг эхний тоглолтоо magic багийн эсрэг хийнэ

    Өмнөх хоёр жил Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан тус тэмцээн энэ жил Францын нийслэл Парис хотод наймдугаар сарын 12–23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Нийт $2,000,000 долларын шагналын сантай энэ тэмцээнд оролцож буй 32 баг найм, наймаар дөрвөн хэсэгт хуваагдаж, хэсэг бүрээс ялалт байгуулсан дөрвөн баг дараагийн шатад шалгарах болно. 

    Өнгөрсөн жилийн аварга, Монгол улсын төлөөлөл The MongolZ баг тэмцээний “D” хэсэгт багтсан байна. эхний тоглолтоо magic багийн эсрэг наймдугаар сарын 12-ны орой 18 цагаас хийхээр болсон байна. Бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж BLAST Bounty Season 2 тэмцээнд чамлахааргүй амжилт үзүүлж чадсан The MongolZ баг энэ удаа мөн адил хүчтэй өрсөлдөгчдийн нэгд нэрлэгдэж байгаа. Өнгөрсөн жил өргөж болсон цомыг энэ удаа бас өргөөсэй хэмээн хүсэж байна.

    The MongolZ баг эхний тоглолтоо magic багийн эсрэг хийнэ