MSports logo
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДАМД МОНГОЛЫН 47 ТАМИРЧИН ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОНО
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 4

  • ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДАМД МОНГОЛЫН 47 ТАМИРЧИН ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОНО

    Нүүдэлчин соёл иргэншлийн өв уламжлал, үндэсний спортыг дэлхий дахинд сурталчилдаг хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Дэлхийн нүүдэлчдийн VI наадам (World Nomad Games) энэ жил Киргиз Улсад зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн нүүдэлчдийн наадам нь өмнө нь нийт 5 удаа зохион байгуулагдаж, Киргизстан улс 3 удаа, Турк болон Казахстан улсууд тус бүр 1 удаа зохион байгуулж байв. Дэлхийн олон арван орны шилдэг тамирчин, өв соёлын төлөөллийг нэгтгэдэг энэхүү наадамд Монгол Улс үндэсний спортын шилдгүүдээс бүрдсэн 47 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцох бөгөөд Монголын багийн тугчнаар Монгол Улсын Даян аварга Б.Орхонбаяр сонгогджээ. Мөн Монгол Улсын заан Д.Анар, Б.Серик нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө

    ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДАМД МОНГОЛЫН 47 ТАМИРЧИН ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОНО

    Дэлхийн нүүдэлчдийн наадам нь зөвхөн спортын тэмцээн биш. Энэ бол олон мянган жилийн түүхтэй нүүдэлчин ард түмний өв соёл, зан заншил, амьдралын хэв маягийг дэлхийн тайзнаа нэгтгэдэг соёлын их баяр юм. Монгол Улс бол нүүдэлчин соёл иргэншлийг өнөөг хүртэл хамгийн бүрэн бүтнээр нь хадгалан үлдсэн цөөн орны нэг. Тиймээс энэ наадамд оролцоно гэдэг нь зөвхөн медалийн төлөө өрсөлдөхөөс гадна төрт ёс, түүх, үндэсний бахархал, өв уламжлалаа дэлхий нийтэд сурталчлах эрхэм үүрэгтэй.

    ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДАМД МОНГОЛЫН 47 ТАМИРЧИН ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОНО

    Монголын 47 тамирчин үндэсний бөх, сурын харваа, морин спорт болон бусад уламжлалт спортын төрлүүдэд хүч сорих бөгөөд тэд зөвхөн өөрсдийн амжилтын төлөө бус, монгол нүүдэлчдийн соёл иргэншлийн өвийг дэлхий дахинд таниулах элч болон өрсөлдөнө. Өнгөрсөн удаагийн наадамд Монгол улсаас нийт 16 төрөлд 66 тамирчин өрсөлдөж, 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж байжээ.