MSports logo
Зүүн Азийн АШТ: Монголын шигшээ баг маргааш талбайдаа эхний тоглолтоо хийнэ
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 4

  • Зүүн Азийн АШТ: Монголын шигшээ баг маргааш талбайдаа эхний тоглолтоо хийнэ

    Монголын волейболын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзлэх томоохон үйл явдал эхлэхэд ердөө нэг хоног үлдлээ. Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн наймдугаар сарын 5-с Улаанбаатар хотод эхэлж, бүс нутгийн хүчирхэг шигшээ багууд аваргын төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн тэмцээнд зохион байгуулагч Монголын шигшээ баг эх орныхоо хөгжөөн дэмжигчдийн өмнө маргааш эхний тоглолтоо Хонгконгийн шигшээ багийн эсрэг хийх гэж байна.

    Зүүн Азийн АШТ: Монголын шигшээ баг маргааш талбайдаа эхний тоглолтоо хийнэ

    БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, Хонконг, Макао зэрэг Зүүн Азийн шилдэг багуудтай мөр зэрэгцэн өрсөлдөх Монголын шигшээ багийн хувьд эх орныхоо талбайд, өөрсдийн хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглоно гэдэг тамирчин бүрийн мөрөөдөл байдаг. Тэр хэрээрээ хариуцлага ч өндөр. Монголын шигшээ багийн тоглогчид сүүлийн саруудад эрчимтэй бэлтгэл хийж, дотоодын болон гадаадын лигт тоглож буй шилдэг тамирчдаа нэгтгэн энэхүү тэмцээнд оролцоход бэлэн боллоо.

    Зүүн Азийн АШТ: Монголын шигшээ баг маргааш талбайдаа эхний тоглолтоо хийнэ

    Монгол улс Зүүн Азийн АШТ-ийг тав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд өмнө нь гурван удаа 4-р байрт шалгарч байв. Манай шигшээ баг тэмцээний “B” хэсэгт Хонгконг болон БНХАУ-ын шигшээ багуудын эсрэг тоглоно. Зүүн Азийн АШТ-ий бүх тоглолтууд “АСА АРЕНА”-д явагдана.

    Зүүн Азийн АШТ: Монголын шигшээ баг маргааш талбайдаа эхний тоглолтоо хийнэ

    Монголын Улсын Үндэсний шигшээ багийн тоглолтын хуваарь:

    Хонгконг – Монгол /2026 оны 08-р сарын 05-нд 19:30 цагаас/

    Монгол – БНХАУ /2026 оны 08-р сарын 07-нд 19:30 цагаас/ тоглох хуваарьтай байна.