MSports logo
ЗААШТ 2026: Монголын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай тоглоно
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 7

  • ЗААШТ 2026: Монголын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай тоглоно

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “АСА АРЕНА”-д зохион байгуулагдаж буй 2026 оны Зүүн Азийн эрэгтэйчүүдийн Волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Манай шигшээ баг хагас шигшээд шалгарах нь тодорхой болсон бөгөөд өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай 19:30 цагаас тоглоно.

    ЗААШТ 2026: Монголын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай тоглоно

    Одоогийн байдлаар Зүүн Азийн эрэгтэйчүүдийн Волейболын аварга шалгаруулах тэмцээний “А” хэсгийг манай шигшээ баг 3 оноотой тэргүүлж, БНХАУ-ын шигшээ баг 2 оноотой удаалж, Хонгконгийн шигшээ баг 1 оноотойгоор гуравдугаар байрт бичигдэж, 5-с долоодугаар байрны төлөө өрсөлдөхөөр боллоо. Өнөөдөр “А” хэсгийн тэргүүн байрны төлөө Монгол улсын шигшээ баг болон БНХАУ-ын шигшээ багууд 19:30 цагаас өрсөлдөнө.

    ЗААШТ 2026: Монголын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай тоглоно

    Харин тэмцээний “B” хэсгийг БНСУ-ын шигшээ баг 5 оноотойгоор тэргүүлж, Хятадын Тайваны шигшээ баг 4 оноотойгоор хоёрдугаар байрт, Японы шигшээ баг 3 оноотой гуравдугаар байрт, Макаогийн шигшээ баг одоогоор оноо авч амжаагүй байна. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд явагдах бөгөөд 13:30 цагаас Макао болон БНСУ-ын шигшээ багууд тоглох бол хэсгийн хоёрдугаар байрны төлөө Хятадын Тайваны шигшээ баг болон Японы шигшээ багууд 16:30 цагаас өрсөлдөнө.