Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг AFC Challange League тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо МХХ-ны талбайд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монголын дээд лигийн аварга Улаанбаатар клуб, Тайваны дээд лигийн дэд аварга Хань Ян клубтэй тоглосон бол Монголын дээд лигийн дэд аварга Централ Сталлионс клуб, Тайваны дээд лигийн аварга Тайнан сити клубтэй тоглолоо.
AFC Challange League: Централ Сталлионс болон Улаанбаатар клубүүд тэмцээнээ өндөрлүүллээ
8 сарын 11
Тайнан сити /5/ 2:2 /3/ Централ Сталлионс Өнөөдрийн эхний тоглолт Тайваны дээд лигийн аварга Тайнан Сити болон Централ Сталлионс клубүүдийн хооронд явагдаж, үндсэн цаг болон нэмэлт үед 2:2-ийн харьцаатайгаа тэнцэж, ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэж, Тайнан Сити клуб 5:3-ийн харьцаатайгаар ялалт байгуулж, AFC Challange League тэмцээний дараагийн шатанд шалгарлаа.
Улаанбаатар 1:2 Хань Ян Харин өнөөдрийн хоёр дахь тоглолт Монголын дээд лигийн аварга Улаанбаатар клуб Тайваны дээд лигийн дэд аварга Хань Ян клубийн эсрэг тоглож, үндсэн цагт 1:2-ийн харьцаатайгаар хожигдож, Улаанбаатар клуб тэмцээнээ өндөрлүүлж, Тайваны Хань Ян клуб AFC Challange League тэмцээний дараагийн шатанд шалгарлаа.
Гэрэл зургийг: Mongolian Football Federation, Central Stallions FC





