MSports logo
Хараацай клуб Азийн аваргуудын лигийн эхний тоглолтоо өнөөдөр хийнэ
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 17

  • Хараацай клуб Азийн аваргуудын лигийн эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

    Монголын эмэгтэйчүүдийн дээд лигийн өнгөрсөн улирлын аварга Хараацай клубийн баг тамирчид өнөөдөр Азийн аваргуудын лигийн эхний тоглолтоо Хойд Солонгосын 4.25 SC клубийн эсрэг хийнэ. Хараацай клубийн баг тамирчид өнгөрсөн улиралд Монголын дээд лигт нийт 12 тоглолт хийж, 9 хожиж, 2 тэнцэж, 1 хожигдсон үзүүлэлтээр 26 оноог цуглуулж, Монголын дээд лигийн аварга, Азийн аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авсан билээ.

    Хараацай клуб Азийн аваргуудын лигийн эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

    Хараацай клуб Азийн аваргуудын лигийн “D” хэсэгт багтсан бөгөөд талбайн эзэн Тайландын College of Asian Scholars, Хойд Солонгосын 4.25 SC, Зүүн Тимор улсын S’Amuser FC клубүүдтэй Тайланд улсын “Pathum Thani Stadium” цэнгэлдэхэд тоглоно.


    Хараацай клуб Азийн аваргуудын лигийн эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

    Хараацай клубийн тоглолтын хуваарь:

    4.25 SC vs Kharaatsai FC /2026 оны 08-р сарын 17-нд 17:00 цагаас/

    College of Asian Scholars vs Kharaatsai FC /2026 оны 08-р сарын 20-нд 20:00 цагаас/

    S’Amuser FC vs Kharaatsai FC /2026 оны 08-р сарын 23-нд 17:00 цагаас/ тоглох хуваарьтай байна.