IEM Cologne Major 2026 тэмцээний хасагдах шат, тайзны тоглолтуудад оролцох найман баг хэдийн тодроод байгаа билээ. Шигшээ шатны эхний тоглолтууд нь 9z болон FURIA, Aurora болон BetBoom, G2 болон Spirit, Falcons болон Vitality гэсэн багууд тоглох юм.
Мажор тэмцээний шигшээ шатны тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо
6 сарын 17
Багууд бүгд гурван тоглолт хийж түрүүлж хоёр хожил байгуулсан баг тэмцээнийг цааш үргэлжлүүлнэ. Харин хожигдсон багууд тэмцээнийг өндөрлүүлэх болно. Энэ удаагийн мажор тэмцээнд төсөөлөөгүй үр дүн үзүүлсэн 9z болон BetBoom гэх багууд гайхалтай тоглолтуудыг үзүүлж шигшээ шатад шалгарсан. Тэр тундаа BetBoom багийн хувьд нэгдүгээр шатнаас хожил байгуулж энэ тавцанд ирсэн билээ.


Мөн энэ тэмцээнд түрүүлэх өндөр магадлалтай байгаа хоёр баг эхний тоглолтдоо таарсан нь хүн бүрийн сонирхлыг татаж байна. Falcons болон Vitality гэх хоёр баг таш олон дэмжигчидтэйгээс гадна, дэлхийн шилдэг тоглогчид байдаг багууд юм. Мэдээж тус хоёр багийн тоглолт сонирхолтой байх нь ойлгомжтой байх.


IEM Cologne Major 2026 тэмцээн энэ сарын 18-ний өдөр (6-р сарын 18) эхлэх болно.





