MSports logo
FIBA 3x3 Shanghai Women’s Series Finals тэмцээний Ази тивийг төлөөлөн оролцож буй Ulaanbaatar Amazons
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 12

  • FIBA 3x3 Shanghai Women’s Series Finals тэмцээний Ази тивийг төлөөлөн оролцож буй Ulaanbaatar Amazons

    FIBA 3x3 Shanghai Women’s Series Finals тэмцээнд Монгол улсын төлөөлөл эмэгтэй баг Ulaanbaatar Amazons баг өнөөдөр 15 цаг 50 минутаас тоглох гэж байна. Тэд энэхүү тэмцээний “А” хэсэгт орсон бөгөөд маргааш тэд гурван тоглолт хийнэ. Эхний тоглолтоо Испани улсын шигшээ багтай хийх бол дараагийн тоглолт нь 17:00 минутаас Хятад улсын Shanghai Redwings багтай, орой 21:20 минутаас Нидерланд улсын багтай хийнэ. Монгол Улсыг төлөөлж буй "Улаанбаатар Амазонс" баг 320 оноотойгоор зургаадугаарт жагсаж, тэмцээнд оролцох эрхээ авсан байна.

    FIBA 3x3 Shanghai Women’s Series Finals тэмцээний Ази тивийг төлөөлөн оролцож буй Ulaanbaatar Amazons

    “FIBA 3x3 Shanghai Women’s Series Finals” тэмцээнд өрсөлдөх Ulaanbaatar Amazons багийн бүрэлдэхүүн:

    Б.Ариунцэцэг

    Б.Болор-Эрдэнэ

    О.Хулан

    Amari Robinson

    FIBA 3x3 Shanghai Women’s Series Finals тэмцээний Ази тивийг төлөөлөн оролцож буй Ulaanbaatar Amazons

    Энэ удаагийн тэмцээнд улирлын турш шилдэг байсан долоон улсын шигшээ багаас гадна тэмцээнийг зохион байгуулагч орны баг гээд найман баг оролцож байгаа юм. Нийт найман баг хоёр хэсэгт хуваагдан тоглох бол хэсгээ тэргүүлсэн баг шууд хагас шигшээ шатанд шалгарна. Харин хэсгээсээ хоёр болон гурваар гарсан багууд хагас шигшээгийн төлөө өрсөлдөх юм. 

    FIBA 3x3 Shanghai Women’s Series Finals тэмцээний Ази тивийг төлөөлөн оролцож буй Ulaanbaatar Amazons

    Тэмцээний “А” хэсэгт Нидерланд улсын шигшээ, Испани улсын шигшээ, Монгол улсын шигшээ болон Хятад улсын шигшээ багууд таарсан байна. Энэ хэсэгт тэмцээнд орж байгаа найман улсын чансаа өндөр Нидерланд болон Испани улсын шигшээ багууд байгаа юм.

    FIBA 3x3 Shanghai Women’s Series Finals тэмцээний Ази тивийг төлөөлөн оролцож буй Ulaanbaatar Amazons