MSports logo
Өнөөдөр оройны тоглолтод The MongolZ баг бэлэн байна
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 12

  • Өнөөдөр оройны тоглолтод The MongolZ баг бэлэн байна

    Бид бүхний хүсэн хүлээж, тоглолт бүрийг нь алгасалгүй үзэж, дэмждэг Дэлхийн чансааны дэд байр Монгол улс, Ази тивийн төлөөлөл The MongolZ баг FISSURE Playground 2 тэмцээний эхний тоглолтоо хийхэд бэлэн боллоо. Өнөөдөр орой (9-р сарын 12) 19 цаг 30 минутаас Франц улсын төлөөлөл 3DMAX багтай эхний тоглолтыг хийнэ.

    Өнөөдөр оройны тоглолтод The MongolZ баг бэлэн байна

    Энэхүү тэмцээн нийт 1.250.000ам долларын шагналын сантай бөгөөд Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө. Өмнө нь хэлсэнчлэн Team Vitality, Spirit, MOUZ гэсэн Дэлхийн топ түвшний багууд оролцохгүй өнжөөд байгаа юм. Тийм учраас энэ удаагийн тэмцээнд The MongolZ баг чансаа өндөр нэгт бичигдэж байгаа юм. Тэмцээн хасагдах журмаар “ВО3” зарчмаар тоглох бол финалд таарсан хоёр баг “ВО5” журмаар тоглоно.

    Өнөөдөр оройны тоглолтод The MongolZ баг бэлэн байна

    Энэ хоёр баг сүүлийн гурван тэмцээний эхний шатанд таарсан. Тийм болохоор хэн хэнийхээ тоглолтыг сайн мэднэ гэсэн үг. Энэ онд хоёр баг “IEM COLOGNE 2025” тэмцээнд 2:0, “ESL Pro League Season 21” тэмцээнд таарч 2:0, хамгийн сүүлд THE MONGOLZ багийн аваргын цомыг өргөсөн “Esports World Cup 2025 (EWC 2025)” тэмцээнд 2:1-ийн харьцаатай тоглолтыг үзүүлсэн. Тийм учраас спортын сайт “HLTV”-д  The MongolZ багийг энэ удаагийн тоглолтод хожих магадлал 82.6%, 3DMAX баг 17.4%-тай гэж үзсэн байна. 

    Өнөөдөр оройны тоглолтод The MongolZ баг бэлэн байна