MSports logo
Эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга УБ Амазонс баг WBLA тэмцээнд өрсөлдөнө
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 12

  • Эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга УБ Амазонс баг WBLA тэмцээнд өрсөлдөнө

    WBLA буюу Азийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лиг өнгөрсөн жилээс анх зохиогдож эхэлсэн бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга Улаанбаатар Амазонс баг анх удаагаа оролцохоор боллоо. WBLA тэмцээн нь өнгөрсөн жил анх удаагаа БНХАУ-ын Ченду хотод зохион байгуулагдаж байсан бөгөөд Япон, Хятадын Тайвань, Индонез, БНХАУ-ын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дээд лигийн аваргууд оролцож, БНХАУ-ын WCBA лигийн аварга Sichuan Yuanda Meile Basketball Club-ийн баг тамирчид анхны цомыг хүртэж байжээ. Харин энэ жил БНХАУ-ын Гуандун мужийн Дунгуань хотод 9-р сарын 23-с 28-ний хооронд болохоор болжээ. WBLA тэмцээн энэ жилээс цар хүрээгээ тэлж БНСУ, Япон, БНХАУ, Хятадын Тайвань, Саудын Араб, Монгол гэсэн зургаан улсын эмэгтэйчүүдийн дээд лигийн аваргууд өрсөлдөхөөр болжээ. WBLA тэмцээнд өрсөлдөх зургаан багийг хоёр хэсэгт хувааж, хэсэг бүрийн эхний хоёр баг хагас шигшээд шалгарч өрсөлдөх бол гуравдугаар байрт орсон багууд тавдугаар байрын төлөө тоглоно. Хагас шигшээд ялсан хоёр баг аваргын төлөө өрсөлдөх бол ялагдсан хоёр баг гуравдугаар байрны төлөө тоглоно.

    Эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга УБ Амазонс баг WBLA тэмцээнд өрсөлдөнө

    Өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга Улаанбаатар Амазонс баг WBLA тэмцээний А хэсэгт орсон бөгөөд БНХАУ-ын WCBA лигийн өнгөрсөн жилийн аварга Dongguan New Century Club болон Хятадын Тайваны лигийн өнгөрсөн жилийн аварга Cathay Life багуудтай өрсөлдөнө.


    Эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга УБ Амазонс баг WBLA тэмцээнд өрсөлдөнө

    Манай Улаанбаатар Амазонс багийн тоглолтын хуваарь:

    9-р сарын 23-нд 19:30 цагаас Dongguan New Century Club vs Ulaanbaatar Amazons

    9-р сарын 24-нд 19:30 цагаас Ulaanbaatar Amazons vs Cathay Life

    Эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга УБ Амазонс баг WBLA тэмцээнд өрсөлдөнө