MSports logo
CS Asia Championships 2025 тэмцээнд The Huns Esports баг өнөөдөр тоглолтоо хийнэ
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 14

  • CS Asia Championships 2025 тэмцээнд The Huns Esports баг өнөөдөр тоглолтоо хийнэ

    CS Asia Championships 2025 тэмцээн өнөөдрөөс буюу 10-р сарын 14-с 10-р сарын 19-ний өдөр хүртэл БНХАУ-ын Шанхай хотноо эхлэхэд бэлэн боллоо. Тус тэмцээнд манай улсын шилдэг багуудын нэг болох The Huns Esports баг оролцож байгаа бөгөөд манай багаас гадна 15 баг цомын төлөө өрсөлдөнө. Тус тэмцээний нийт шагналын сан $400.000 юм. 

    CS Asia Championships 2025 тэмцээнд The Huns Esports баг өнөөдөр тоглолтоо хийнэ

    Манай улсын шилдэг багуудын нэг The Huns Esports баг маань тус тэмцээний А хэсэгт багтсан бөгөөд тэмцээний эхний тоглолтоо Францын 3DMAX багтай 11 цагаас, BO1 зарчмаар тоглоно. Тус тэмцээний нээлтийн тоглолтууд BO1 зарчмаар явагдах бөгөөд бусад тоглолтууд BO3, харин тэмцээний гранд финалын тоглолт BO5 зарчмаар явагдаж тэмцээний аваргаа тодруулна.