Олимп, Дэлхийн аварга, NBA-ийн 4 удаагийн бүх одод Демаркус Казинс Монголын Үндэсний дээд лигийн Сэлэнгэ Бодонс багт дахин нэгдлээ. Түүний хувьд 2010 онд NBA-ийн драфт-н эхний тойргийн 5 дахь сонголтоор Сакраменто Кингс багт сонгогдож байсан бөгөөд NBA-ийн замналдаа 654 тоглолтод оролцож, 19.6 оноо, 10.2 самбар, 3 дамжуулалт дундажлаж байсан.
NBA-ийн замналынхаа араас Пуэрто Рико улсын дээд лигийн Mets de Guaynabo багт нэгдсэн бөгөөд улиралд 17 тоглолтод оролцож, 20.4 оноо, 10.9 самбар, 4.5 дамжуулалт дундажлаж, плей-оффт 10 тоглолтод оролцож, 16.6 оноо, 7.9 самбар, 3.9 дамжуулалт дундажласан байна.





