Цахим спорт, тэр дундаа Монгол хүн бүрийн шимтэн үздэг “СS GO2” төрлийн тэмцээнүүд улам бүр өргөн хүрээнд зохиогдож, үүнийг дагаад Монгол улсын The MongolZ багийн дэмжигчид улам бүр нэмэгдсээр байна.
PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд The MongolZ баг хэрхэн оролцов
2 сарын 23
2026 оны 2-р сарын 14-ний өдөр эхэлсэн PGL Cluj-Napoca 2026 тэмцээн найман өдөр үргэлжлэн 2-р сарын 22-ны өдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт $1,250,000 долларын шагналын сантай уг тэмцээнд 16 баг оролцож, урд шөнө аварга баг тодорлоо.
Энэ он зохиогдсон гурав дахь S-Tier зэрэглэлийн PGL Cluj-Napoca 2026 тэмцээний аваргын төлөө PARIVISION болон Team Vitality багууд өлсөлдөж, Team Vitality баг түрүүлж, Team Vitality баг энэ оны хоёр дахь цомоо өргөж байна.
Харин Монгол улсын олон улсын брэнд 1xBet Mongolia-ийн албан ёсны хамтрагч The MongolZ The MongolZ багийн хувьд энэхүү тэмцээнд дөрөвдүгээр байранд орж дуусгалаа. Тэмцээний эхний тоглолтоо тэд paiN багтай хийж 2:1-ийн харьцаатай буулган авснаар эхний хожлоо байгуулсан. Дараагийн тоглолтоо тэд Team Vitality багтай хийж 1:2-ийн харьцаатай хожигдсоноор тэмцээнийг 1-1 амжилттай үргэлжлүүлэхээр болсон. Ингэснээр адил нэг хожил, нэг хожигдолтой болсон Украйны B8 багтай тоглож 2:1-ийн харьцаатай буулган хожиж 2-1 гэсэн амжилттай болсон. Шигшээ шатад шалгарах сүүлийн тоглолтоо тэд NAVI багтай хийж 2:1-ийн харьцаатай ялалт байгуулж PGL Cluj-Napoca 2026 тэмцээний шигшээ шат шилдэг найман багийн нэгт багтаж чадсан.
The MongolZ багийн шинэ гишүүн cobrazera нь өөрийн анхны S-Tier зэрэглэлийн тэмцээнд тайзны тоглолт хийлээ. The MongolZ багийн шигшээ шатны эхний тоглолт Бразил улсын FURIA багтай тааран 2:1-ийн харьцаатай хожил байгуулсан. Харин шигшээ дөрвийн тоглолтод дахин Team Vitality багтай тааран 0:2-ийн харьцаатай хожигдсон.
Багуудын амжилт өдөр өдрөөр сайжирч байгаа энэ үед өндөр зэрэглэлийн тэмцээнүүд гуравдугаар байрны төлөө тоглолт хийлгэхээр болсон. Өмнө нь багууд шигээ дөрөвт хожигдвол тэмцээнийг 3-аас 4-р байранд дуусгасан, гэж тэмдэглэдэг байсан бол одооноос тоглолт хийдэг болсон. Ингэснээр The MongolZ баг гуравдугаар байрын төлөө MOUZ багтай тоглож 0:2-ийн харьцаатай хожигдож тэмцээнийг дөрөвдүгээр байран өндөрлүүлсэн.
Багын гишүүн Senzu-г сэлгээнд шилжүүлснээс хойш The MongolZ баг хоёр өөр тоглогчтой тэмцээнүүдэд оролцож төдийлөн амжилт үзүүлж чадахгүй байсан бол энэ удаа амжилт гаргаж өөрсдийн “World ranking” болон “Valve ranking” оноогоо нэмэн есдүгээр байранд ахин орж ирээд байна.
Олон улсын брэнд 1xBet Mongolia-ийн албан ёсны хамтрагч The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн бол гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэх ESL Pro League Season 23 юм. Энэхүү тэмцээнд нийт 24 баг оролцож байгаагаас манай баг урилгаар хоёрдугаар хэсгийн тоглолтод оролцохоор болсон. Тэмцээний ерөнхий зарчим нь эхний хэсгийн 16 баг хоорондоо тоглолт хийж ялалт байгуулсан найман баг дараагийн хэсгийн урилгаар оролцож байгаа найман багтай тааран тоглох юм. Нийт $1,000,000 долларын шагналын сантай уг тэмцээний хоёрдугаар хэсгийн тоглолтууд гуравдугаар сарын зургааны өдрөөс эхэлнэ. Сонирхуулахад The MongolZ багаас зээлээр Passion UA багт очсон Senzu энэ тэмцээнд шинэ багтайгаа оролцох юм.





