MSports logo
Монголын шигшээ багтай тоглох багууд зарлагдлаа
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 21

  • Монголын шигшээ багтай тоглох багууд зарлагдлаа

    Улаанбаатар хотод FIBA Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд явагдана

    Монголын сагсан бөмбөгийн спортод олон улсын бас нэгэн томоохон үйл явдал тохиох гэж байна. FIBA Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тойргийн “D” хэсгийн тоглолтуудыг манай улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.

    Монголын шигшээ багтай тоглох багууд зарлагдлаа

    Азийн 17 улс болон Далайн бүсийг төлөөлөх Фижи улсын шигшээ нийлсэн нийт 18 үндэсний шигшээ баг энэхүү урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд тоглолтууд АНЭУ-ын Дубай, Казахстаны Алматы, Малайзын Серембан болон Монголын нийслэл Улаанбаатар гэсэн дөрвөн хотод зэрэг явагдана. Энэ нь FIBA ААШТ-2029 тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөөх урт хугацааны сонгон шалгаруулалтын эхлэл юм.

    Тэмцээний “D” хэсэгт өрсөлдөх Тайландын шигшээ баг дэлхийн чансааны №97-д бичигдэж, Монголын шигшээ баг дэлхийн чансааны №108, Вьетнамын шигшээ баг дэлхийн чансааны №131, Фижигийн шигшээ баг дэлхийн чансааны №142-т бичигдэж байна. Манай шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн бэлтгэлдээ гарсан бөгөөд удахгүй үндсэн бүрэлдэхүүнээ зарлана.

    Монголын шигшээ багтай тоглох багууд зарлагдлаа

    Багууд тойргийн журмаар тоглож, хэсгээс эхний гурван байрт шалгасан багууд урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт өрсөлдөх эрхийг авна. Урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд 2026 оны 11-р сарын 23-с 2026 оны 12-р сарын 01-ны өдөр хүртэл явагдах бөгөөд тэмцээний A,B хэсгийн эхний гурван байрт шалгарсан улсын шигшээ багууд “E” хэсэгт орж, C,D хэсгийн эхний гурван байрт шалгарсын улсын шигшээ багууд “F” хэсэгт өрсөлдөнө.

    Монголын шигшээ багтай тоглох багууд зарлагдлаа

    Манай шигшээ багийн тоглолтын хуваарь:

    Монгол – Вьетнам 2026 оны 08-р сарын 28-нд 19:00 цагаас

    Монгол – Фижи 2026 оны 08-р сарын 30-нд 17:00 цагаас

    Монгол – Тайланд 2026 оны 08-р сарын 31-нд 19:00 цагаас


     📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:

    🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.

    🤝 Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа


    Гэрэл зургийг: MBA Монголын Сагсан Бөмбөгийн ХОЛБОО/Mongolian Basketball Association