MSports logo
Манчестер Сити болон Реал Мадрид тоглолтын өмнө хэн юу хэлэв?
  • П
    Пүрэвлхагва

    3 сарын 17

  • Манчестер Сити болон Реал Мадрид тоглолтын өмнө хэн юу хэлэв?

    Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг аваргуудын лигийн шөвгийн 16-н хариу тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдрийн хамгийн онцлох тоглолтуудын нэг Английн шилдэг баг Манчестер Сити клуб өөрсдийн “Etihad Stadium” цэнгэлдэхдээ Испанийн алдарт эзэн хааны Реал Мадрид клубийг хүлээн авч тоглоно. Тус хоёр клубүүдийн эхний тоглолт Испанийн нийслэл Мадрид хотноо алдарт "Estadio Bernabeu” цэнгэлдэхэд явагдахад Реал Мадрид клуб Манчестер Сити клубийг 3:0 харьцаатай хожсон билээ.

    Тэгвэл маргааш үүрээр явагдах тоглолтын өмнө Манчестер Сити клубийн дасгалжуулагч Хосеп Гуардиола: 

    Манчестер Сити болон Реал Мадрид тоглолтын өмнө хэн юу хэлэв?

    “Энэ бол хөлбөмбөгийн тоглолт, юу ч тохиолдож болно. Бид эхлээд тоглолтдоо анхаарч, ялалт байгуулахыг хичээх ёстой. Дараа нь л юу болохыг харна. Талбайдаа өөрсдийн хөгжөөн дэмжигчдийн өмнө сайн тоглолт үзүүлэхийг хүсэж байна. Тэд бидэнд урам өгнө гэж найдаж байна. Бид бүх хүчээ дайчлан тоглоно.”

    Манчестер Сити клубийн хагас хамгаалагч Бернардо Силва:

    Манчестер Сити болон Реал Мадрид тоглолтын өмнө хэн юу хэлэв?

    “Хөлбөмбөгийн тоглолтод юу ч болж болно. Мадрид дахь тоглолтын үр дүн үнэхээр муу байсан ч бид эцсээ хүртэл тэмцэнэ. Долоо хоногийн дотор эргэж ирнэ гэдэг амар биш. Тийм хожигдлын дараагийн өдөр бүх зүйл маш харанхуй мэт санагддаг, харин дараа нь аажмаар гэрэлтэй болдог. Энэ долоо хоног бидний хувьд үнэхээр хэцүү байсан ч бид юунд чадвартайгаа мэднэ.”

    Реал Мадрид клубийн дасгалжуулагч Альваро Арбелоа: 

    Манчестер Сити болон Реал Мадрид тоглолтын өмнө хэн юу хэлэв?

    “Энэ тоглолт хэцүү байх болно. Мөн бидний өрсөлдөгчдийн чансааг бид маш сайн мэднэ. Хэрвээ цааш шалгаръя гэвэл бид хамгийн дээд түвшний тоглолт үзүүлэх ёстой. Эхний тоглолттой адил хэмжээнд тоглолт хийх, эсвэл бүр илүү сайн тоглох хэрэгтэй. Бидэнд нэгдмэл байдал, хүчин чармайлт, золиос хэрэгтэй бөгөөд тэдэнд бодит аюул учруулах ёстой.”

    Реал Мадрид клубийн хамгаалагч Антонио Рудигер:

    Манчестер Сити болон Реал Мадрид тоглолтын өмнө хэн юу хэлэв?

    “Би олон тоглолтод оролцож, Реал Мадридтай хамт Аваргуудын лигт түрүүлж байсан. Ийм мөчүүдийн төлөө л хүн хөдөлмөрлөж байдаг. Бид Сититэй олон удаа тоглосон. Тэд Европын хамгийн шилдэг багуудын нэг. Erling Haaland шиг тоглогчид үнэхээр хэцүү өрсөлдөгч байдаг. Гэхдээ хамгийн шилдгүүдтэй тоглох нь сайхан. Миний хувьд ийм биеийн хүчний тоглолтод их дуртай.” Хэмээн мэдэгдлээ.