MSports logo
“Хобби Кап 2026” волейболын клубүүдийн тэмцээн амжилттай үргэлжилж байна
  • П
    Пүрэвлхагва

    3 сарын 17

  • “Хобби Кап 2026” волейболын клубүүдийн тэмцээн амжилттай үргэлжилж байна

    Монголын Волейболын холбооноос зохион байгуулагддаг Хобби Кап тэмцээн амжилттай үргэлжилж байна. Хобби Кап тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн тэмцээн 3-р сарын 15-с эхэлж, 3-р сарын 20-нд ялагчаа тодруулна.

    Тэмцээний эхний өдрийн тоглолтууд: 

    “Хобби Кап 2026” волейболын клубүүдийн тэмцээн амжилттай үргэлжилж байна

    Ижил Алтай Төгрөгийн Буян баг Хашхан Өвөрхангай багийг 4 ээлжийн тоглолтод 3:1 харьцаатай ялж, эхний хожлоо байгууллаа.

    “Хобби Кап 2026” волейболын клубүүдийн тэмцээн амжилттай үргэлжилж байна

    Эс Жи Хокс баг Энержи Мазаалай багийг 4 ээлжийн тоглолтод 3:1 харьцаатай ялж эхний хожлоо байгууллаа. Эс Жи Хокс багийн бүрэлдэхүүнд Натур Бакс багийн ахлагч Э.Энх-Амгалан, өнгөрсөн улирлын дээд лигт Эс Жи Хокс багтаа тоглож, энэ улиралд БНСУ-ын дээд лигт тоглосон Ж.Энх-Эрдэнэ нар нэгдсэн байна.

    “Хобби Кап 2026” волейболын клубүүдийн тэмцээн амжилттай үргэлжилж байна

    Khuvsgul Seven Stars баг Darkhan Moguls багийг таван ээлжийн гайхалтай тоглолтод 3:2 харьцаатай ялж, эхний хожлоо байгууллаа. Khuvsgul Seven Stars багийн бүрэлдэхүүнд дээд лигийн 2 удаагийн шилдэг давуулагч, 2 удаагийн шилдэг холбогч, багийн ахлагч Л.Хосбаяр эргэн нэгдсэн байна.

    “Хобби Кап 2026” волейболын клубүүдийн тэмцээн амжилттай үргэлжилж байна

    Тэмцээний эхний өдрийн сүүлийн тоглолтод энэ улирлын дээд лигийн аварга, Төв Миг Вулвс баг Мегастарс багийг 3 ээлжийн тоглолтод 3:0 харьцаатай ялж, эхний хожлоо байгууллаа.

    Тэмцээний хоёр дахь өдийн тоглолтууд:

    “Хобби Кап 2026” волейболын клубүүдийн тэмцээн амжилттай үргэлжилж байна

    Энэ улирлын дээд лигийн дэд аварга, Алтайн Барс Хилчин баг энэ улирлын дээд лигт гуравдугаар байрт орсон Дархан Могулс багийг 3 ээлжийн тоглолтод 3:0 харьцаатай ялж, эхний хожлоо байгууллаа.

    “Хобби Кап 2026” волейболын клубүүдийн тэмцээн амжилттай үргэлжилж байна

    Энэ улирлын дээд лигийн дэд аварга Хобби Эйс баг Khuvsgul Seven Stars багийг 5 ээлжийн гал гарсан тоглолтод 3:2 харьцаатай ялж, эхний хожлоо байгууллаа. Харин Khuvsgul Seven Stars баг 1-1 амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна.

    “Хобби Кап 2026” волейболын клубүүдийн тэмцээн амжилттай үргэлжилж байна

    Эс Жи Хокс баг Натур Бакс багийг 4 ээлжийн тоглолтод 3:1 харьцаатай ялж, тэмцээний 2 дох хожлоо авч чадлаа. 

    “Хобби Кап 2026” волейболын клубүүдийн тэмцээн амжилттай үргэлжилж байна

    Дархан Могулс баг Хашхан Өвөрхангай багийг 4 ээлжийн тоглолтод 3:1 харьцаатай ялж, тэмцээний эхний хожлоо авч чадлаа. Тэд тэмцээнийг 1-1 амжилттай үргэлжлүүлж байгаа бол Хашхан Өвөрхангай баг 0-2 амжилттай үргэлжлүүлж байна.

    Гэрэл зургийг: Монголын Волейболын Холбоо