MSports logo
Өмнөд Солонгосын Т1 баг “League of Legends”-ийн дэлхийн аваргын цомыг дөрөв дэх удаагаа хүртлээ
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 20

  • Өмнөд Солонгосын Т1 баг “League of Legends”-ийн дэлхийн аваргын цомыг дөрөв дэх удаагаа хүртлээ

    Цахим спортын супер цом гэгддэг “League Of Legends”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар БНСУ-ын хүчирхэг Т1 баг дөрөв дэх удаагаа тодорч, рекорд тогтоолоо. Тэд Хятадын WBG буюу Weibo Gaming багийг буулган авлаа. БНСУ-ын “Gocheok Sky Dome” цэнгэлдэх хүрээлэнд 18,000 үзэгчдийн хүртээл болсон тоглолтод ялалт байгууллаа. Энэхүү төрөл нь 2011 онд анх удаагаа дэлхий дахинд тарснаас хойш тэрбум долларын орлоготой цахим спортын салбарын оргилуудын нэг болсон “League of Legends” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтын төлөө олон тооны хөгжөөн дэмжигчид Сөүл рүү багаа дэмжихээр цуглажээ. T1-ийн гишүүд цомоо өргөхөд салют буудаж, цугласан олон "T1! T1! T1! хэмээн дэмжиж байсныг тус улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

    Өмнөд Солонгосын Т1 баг “League of Legends”-ийн дэлхийн аваргын цомыг дөрөв дэх удаагаа хүртлээ

    Багийн бүрэлдэхүүнд цахим спортын Майкл Жордан гэгддэг супер од тоглогч “Faker” багтсан бөгөөд тэрбээр одоо дөрвөн удаа дэлхийн аварга цолыг хүртээд байгаа юм. 27 настай “Faker” буюу жинхэнэ нэр нь Ли Санг Хёк нь дэлхийн аварга болсон Лигийн хамгийн ахмад тоглогч юм. Тэрбээр цахим спорт сонирхогчдоороо дэлхийд дээгүүрт нэрлэгддэг Солонгост алдартнуудын статустай бөгөөд олон нийтийн тоглолтын үеэр шүтэн бишрэгчид нь түүний нэрийг дуудаж, супер од хэмжээнд дэмждэг байна. T1 өнгөрсөн жил Сан Францискод болсон дэлхийн финалд хожигдсон бөгөөд “Faker”  энэ жил багийнхаа давамгайлсан амжилтыг нутгийн хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хамгийн то шагналыг хүртэх "ховор боломж" гэж тодорхойлон зорилгодоо хүрч чаджээ. Лигийн домог бүтээгч Riot Games-ийн мэдээлснээр бейсболын тоглолтыг ихэвчлэн зохион байгуулдаг Sky Dome-д болсон шигшээ тоглолтын тасалбар 8-р сард худалдаанд гарснаас хойш 10 минутын дотор зарагджээ. Мөн олон мянган хүн Сөүлийн төвд байгуулагдсан фэн бүсэд цугларч, Солонгосын 40 гаруй кино театрт шууд үзүүлсэн финалын тоглолтыг үзэж, багаа дэмжсэн байна. 

    Өмнөд Солонгосын Т1 баг “League of Legends”-ийн дэлхийн аваргын цомыг дөрөв дэх удаагаа хүртлээ

    “League of Legends”-т тус бүр таван тоглогчтой хоёр баг оролцож, өрсөлдөгчийнхөө баазыг устгах зорилготой тулалдааны талбарт өрсөлддөг. Энэ бол дэлхийн хамгийн олон үзэгчтэй цахим спорт бөгөөд жил бүр хэдэн арван сая хүн тэмцээний шууд дамжуулалтыг хүлээн авдаг. Их Британи ирэх жилийн буюу 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бөгөөд шигшээ тоглолт Лондон дахь The O2 Arena-д болно. Салбарын судалгааны Newzoo фирмийн өнгөрсөн жилийн тайланд дурдсанаар цахим спорт 2025 он гэхэд бараг 1.4 тэрбум үзэгчдэд хүрнэ гэж таамаглаж байна.