MSports logo
ЖҮДО бөхийн Ази тивийн хүрэл медальт 18 настай тамирчин Б.Ням-Эрдэнэ
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 26

  • ЖҮДО бөхийн Ази тивийн хүрэл медальт 18 настай тамирчин Б.Ням-Эрдэнэ Тэрбээр насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа медалийн тавцанд зогслоо. Б.Ням-Эрдэнэ эхний тойрогтоо Макаогийн тамирчинг ялж, шөвгийн 8-д Тайваний тамирчинг буулган авснаар хагас шигшээд Японы тамирчинд ялагдаж, хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхийг 19 секунд цэвэр ялсан юм. Б.Ням-Эрдэнэ нь 2022 оны өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Б.НЯМ-ЭРДЭНЭ : "Би 2022 оны өсвөрийн ДАШТ-д медаль хүртсэнийхээ дараа жүдо бөхийн шигшээ багт багтаж, бэлтгэлээ хоёр жил хийсэн. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдэд барилдахын ялгаа маш өөр. Үеийнхээ хүүхдүүдтэй барилдах, өөр эгч тамирчидтай барилдах их ялгаатай байдаг. Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа медаль хүртсэндээ маш их баяртай байна." Тэрбээр Хан-Уул Женко клубийн тамирчин ба жүдогоор хичээллээд 10 жил болж байна.

    Дэлгэрэнгүй