MSports logo
Пара сэлэмчид Азийн аваргаас анхны медалиа хүртлээ
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 25

  • Пара сэлэмчид Азийн аваргаас анхны медалиа хүртлээ

    Тайланд улсад зохиогдож буй паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Дамбийбалжирын Цолмон хүрэл медаль хүртжээ. 

     

    Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны тамирчид өмнө нь тивийн аваргаас медаль хүртэж байгаагүй тул түүний энэ түүхэн амжилт манай сэлэмчдэд урам зориг, гэрэлт ирээдүйн замыг засч өглөө.

    Пара сэлэмчид Азийн аваргаас анхны медалиа хүртлээ

    Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоог 2018 онд үүсгэн байгуулагджээ. Тус медаль нь Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст урам зориг өгөх бидний хүсэл зорилгын эхний алхам юм. Илүү олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст спортоор дамжуулан зорилго мөрөөдөлтэй, нийгмийн харилцаанд оролцох боломжыг бүрдүүлж, нийгмийн эерэг өөрчлөлтөд нөлөөлөхийн төлөө Монголын Тэргэнцэртэй сэлэмний холбооны хамт олон, тамирчид, дасгалжуулагчид улам хичээх болно гэдгээ мэдэгдэв.