MSports logo
The Mongolz хүчирхэг G2 багийг 2:0 харьцаатай буулган авч Плэй-оффт шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 26

  • The Mongolz хүчирхэг G2 багийг 2:0 харьцаатай буулган авч Плэй-оффт шалгарлаа

    Цахим спортын CS2-ын төрлийн “ESL Pro League-19” Мальта улсын Сайнт Жулианс хотод дөрөвдүгээр сарын 23-аас тавдугаар сарын 12 хүртэл зохиогдож байна. Анх энэхүү тэмцээн нь 2015 онд зохиогдож байсан ба зөвхөн Европ болон хойд бүсийн орнуудыг хамардаг байжээ. 2016 оноос Америкийн бүс нутгууд руу өргөжин тэлж, Ази, Далайн болон Өмнөд Америкийн бүс нутгууд оролцох боломжийг нээж өгсөн байна. 

    Манай улсын төлөөлөл The Mongolz баг ESL Pro League-2019-т B хэсэгт өрсөлдсөн ба эхний шатанд Саудын Арабын Team Falcons багийг 2-1 харьцаатай буулган авсан юм. Харин Плэй-оффт шалгарах эрхийн төлөө Европын шилдгүүдийн нэг, дэлхийн чансааны 5-т эрэмбэлэгддэг G2 багтай учраа таарсан. Тэмцээн эхлэхэд The Mongolz багийн чансаа 20-т байсныг мартаж болохгүй. Өчигдөр 19:30 минутаас эхний map эхлэв. 

    The Mongolz хүчирхэг G2 багийг 2:0 харьцаатай буулган авч Плэй-оффт шалгарлаа

    TheMongolz G2 багийг Ancient газрын зураг дээр /13-4/ харьцаатай ялж хүчтэй эхлүүлсэн ба хоёр дахь газрын зураг Anubis дээр /13-7/ харьцаатай буулган авч ESL Pro League-19-р улирлын Плэй-оффын эрхээ авлаа. “PGL Major Copenhagen” болон “IEM Chengdu” тэмцээнүүдэд хагас шигшээд шалгарсан The Mongolz өөрсдийн цайны газрын зураг болсон Anibus дээрх тоглолт нь дэлхийн CS2 төрлийн тоглоом сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна. 

    Тус тэмцээний нийт шагналын сан 750,000 ам доллар бөгөөд шигшээ 8-д шалгарч чадвал 32,000 долларын эзэд болох юм. Тэд ирэх даваа гарагт Францын 𝐓𝐞𝐚𝐦 𝐕𝐢𝐭𝐚𝐥𝐢𝐭𝐲 багтай шөвгийн наймд шалгарахын төлөө өрсөлдөнө 

    The Mongolz хүчирхэг G2 багийг 2:0 харьцаатай буулган авч Плэй-оффт шалгарлаа