MSports logo
Dota2-ийн томоохон багууд хомоол хамсаар...
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 25

  • Dota2-ийн томоохон багууд хомоол хамсаар...

    Цахим спортын Dota2 төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг ESL тэмцээн таван жилийн дараа Английн Бирмингем хотод дахин зохиогдож байна. “ESL Birmingham” тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг 12 баг өрсөлдөж байна. Тэмцээний нийт шагналын сан 1,000,000 ам доллар ба зөвхөн шагналын сан гэлтгүй чансаа тогтоох EPT онооны төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байна.

    Харин тус тэмцээнд өрсөлдсөн дэлхийн томоохон багууд болох Gaiming Gladiotrs болон Team Spirit багууд шаардлагатай хожил авч чадалгүй тэмцээний эхний шатнаас мултарч шуугиан тариад байна. Хэсгийн шатны B хэсэгт хамт орсон “TI”-ын 2 удаагийн аварга Team Spirit нэг ч хожилгүй, Major-ын 3 удаагийн аварга Gaimin Gladiators мөн нэг ч хожил байгуулж чадалгүй тэмцээнийг хэсгийн шатнаас өндөрлүүлж нутаг буцах болсон байна. 

    Dota2-ийн томоохон багууд хомоол хамсаар...

    Харин анх тэмцээнд шалгарч чадаагүй ч “1 WIN”-ий эрхийг авч орсон домогт OG баг B хэсгийг тэргүүлж дээд хүснэгтэд тоглохоор боллоо. A хэсэгт эхний өдрийг Malr1ne-гүй эхлүүлсэн Team Falcons таамгийн дагуу A хэсгийг тэргүүлэв. Харин SEA бүсийг төлөөлсөн Talon Esports, Arteezy-ын Shopify Rebellion багууд хангалттай оноо цуглуулж чадалгүй тэмцээнээс хасагдлаа. Шуугиан тариад буй Gaimin Gladiators баг хангалтай биш байгаа нь тус багийн тоглогчид хэтэрхий их амралтын хэв маягтай аялсантай холбож байгаа бол Team Spirit баг Elite League-ээс хойш огтхон ч учраа олж чадсангүй. Тэд өөрсдөө ч юу болоод байгаагаа мэдэхгүй байна хэмээн хэлсэн удаатай. 

     

    ESL One Birmingham 2024 тэмцээний шөвгийн 8-т шалгарч үлдсэн багуудыг танилцуулж байна. 

    1.      Team Falcons | MENA

    2.      BetBoom Team | EPT Leaderboard

    3.      Team Liquid | EPT Leaderboard

    4.      OG | Western Europe

    5.      Tundra Esports | Western Europe

    6.      G2 x iG | China

    7.      Xtreme Gaming | EPT Leaderboard

    8.      HEROIC | South America

    cover
    cover