Монголын хөлбөмбөгийн дээд лиг 9-р сарын 20-с эхлэх гэж байна. Монголын хөлбөмбөгийн дээд лигт энэ жил СП Фалконс, Дэрэн, Ховдын хүлэгүүд, Улаанбаатар, Централ Сталлионс, Бишрэлт Хоромхон, Вестерн, Хантерс, Улаангом Сити, Хангарьд гэсэн арван баг өрсөлдөнө.
Монголын хөлбөмбөгийн Дээд лиг эхлэхээр боллоо
М
Мөнхбаясгалан
9 сарын 18


Анх 1996 оноос зохиогдож эхэлсэн дээд лигийн тэмцээнд хамгийн олон буюу 13 удаа түрүүлсэн Эрчим клуб энэ жилийн дээд лигт оролцохооргүй болжээ. Харин тэдний оронд өнгөрсөн жил нэгдүгээр лигт хоёрдугаар байрт шалгарсан Улаангом Сити клуб дээд лиг рүү дэвшин тоглохоор болжээ. Улаангом Сити клуб өнгөрсөн жил нэгдүгээр лигт хоёрдугаар байрт шалгарч, дээд лигт шалгарахын төлөө дээд лигийн есдүгээр байрт шалгарсан Төв Азарганууд клубтэй плей-оффын хоёр тоглолт хийж 6:0; 9:0 харьцаатай хожигдсон ч Эрчим клуб оролцохгүй болсноор нэмэгдэж, дээд лигт өрсөлдөхөөр болжээ.
Эрчим клуб яагаад дээд лигт оролцохгүй болсон талаар Эрчим клубийн захирал Ч.Баясгалан өөрийн сошиал хуудаснаа:
