Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдөр манай улсын хоёр тамирчин барилдана.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62кг-ийн жинд МУГТ П.Орхон 00:00 цагаас хүрэл медалийн төлөө барилдана. П.Орхоны хувьд дэлхийн чансааны №6-д бичигдэж, шөвгийн 16-д Ivanova-г ялсан бөгөөд шөвгийн наймд АНУ-ын бөх Nwachukwu-г ялж, хагас шигшээд шалгарсан. Харин хагас шигшээд дэлхийн чансааны №1 Японы Motoki-той барилдаж ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Хүрэл медалийн төлөө Унгарын бөх дэлхийн чансааны №16 Szabo болон Нигерийн бөх дэлхийн чансааны №13 Kolawole нарын ялсан бөхтэй нь 00:00 цагаас барилдана.