Хорватын нийслэл Загреб хотноо болж буй Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Хүч албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга мөнгөн медалийн болзол ханган, өнөөдөр (2025.09.18) эх орондоо ирлээ.
МУГТ Төмөр-Очирын Тулга Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж эх орондоо ирлээ
М
Мөнхбаясгалан
9 сарын 18


Түүнийг ирэх үед Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Хүч албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Саруул нар алба хаагчдын хамт тосон авч, хүндэтгэл үзүүллээ.

Зургийг: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв