MSports logo
Чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр барилдах тамирчдын оноолт болон одоогийн үр дүн
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 17

  • Чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр барилдах тамирчдын оноолт болон одоогийн үр дүн

    Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр манай улсын дөрвөн тамирчин бахилдана.

    Тэгвэл эмэгтэйчүүдийн 53-кг-д барилдаж байгаа Азийн АШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, эхний тойрогт Румыны Беатрис Ференцтэй барилдаж, 12:5 оноогоор буулгаж авлаа.

    Чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр барилдах тамирчдын оноолт болон одоогийн үр дүн

    Мөн эмэгтэйчүүдийн 72-кг-д 72 кг-ын жинд Ази тивийн аварга З.Болортунгалаг, U20 ангиллын дэлхийн аварга Энэтхэгийн Жиоти Бервалтай барилдаж цэвэр ялалт байгууллаа.

    Чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр барилдах тамирчдын оноолт болон одоогийн үр дүн

    Харин эмэгтэйчүүдийн 62-кг-д Дэлхийн аварга П.Орхон, Румын уулсын тамирчин Amina Capezan болон чөлөөт бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдаж байгаа Veranika Ivanova хоёрын ялсан бөхтэй нь шөвгийн наймд барилдана.

    Эмэгтэйчүүдийн 68-кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Швед улсын тамирчин Tindra Sjoberg болон Хятад  улсын тамирчин Long Jia нарын хожсонтой нь шөвгийн наймд барилдана.