Цахим спортын CS2 төрлийн S Tier буюу өндөр чансааны Fissure Playground 2 тэмцээний хасагдах шатны оноолт тодорлоо.
Манай The MongolZ баг хэсгийн эхний тоглолтоо хожигдлоор эхлүүлсэн ч Lynn Vision, Tyloo багуудыг буулгаж аван сүүлийн чухал тоглолтод FaZe-ийг 2-1 харьцаатай эцсийн мөчид буулгаж аван тэмцээний хасагдах шатанд шалгарсан билээ.