“Улаанбаатар кап” тэмцээний шинэ улирал эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Msports хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар кап” тэмцээний 2026–2027 оны улирал өнгөрсөн амралтын өдөр буюу аравдугаар сарын 10-нд албан ёсоор эхэллээ.
Өнгөрсөн жил буюу 2025–2026 оны улиралд нийслэлийн 200 гаруй сургуулийн 900 гаруй баг, 15,000 гаруй сурагчид оролцсон юм. Сагсан бөмбөг, волейболын төрлөөр бага, дунд, ахлах насны ангилалд нийт 10 төрөлд шилдгүүдээ зургаан сар гаруйн хугацаанд тодруулсан билээ.
Харин энэ удаагийн улирал ахлах насны Лиг 1-ийн багуудын тоглолтоор эхэлж байна. Тэмцээний сагсан бөмбөг, волейболын төрлүүд 2026 оны аравдугаар сарын 10-аас 2027 оны дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд гурван насны ангилалд дөрвөн үе шаттай зохион байгуулагдана. Энэ жилийн Улаанбаатар Кап тэмцээнд Волейболын төрөлд бага насны ангилал нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна.
Лиг 1-д өнгөрсөн улирлын сагсан бөмбөг болон волейболын ахлах насны ангилалд шилдэг 32-т шалгарсан багууд өрсөлдөж байгаа юм. Шинэ улирлын эхний тоглолтууд өнгөрсөн жилийн нийслэлийн финалд шалгарч байсан багуудын учраагаар эхэлсэн нь тэмцээний өрсөлдөөнийг улам сонирхолтой болголоо.
Сагсан бөмбөг /эр/: Гүн Галуутай сургууль өнгөрсөн жилийн аваргаас хариугаа авлаа

Өнгөрсөн улирлын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд аваргын төлөө өрсөлдсөн 48 дугаар сургууль болон Гүн Галуутай сургуулийн багууд учраа таарч, 48 дугаар сургууль ялалт байгуулж, нийслэлийн аварга болж байв. Харин энэ улирлын нээлтийн тоглолтод хоёр баг дахин өрсөлдөхөд Гүн Галуутай сургуулийн баг 54:48-аар ялалт байгууллаа. Ийнхүү өнгөрсөн жилийн финалын тоглолтын хариугаа авч, шинэ улирлыг амжилттай эхлүүллээ. Тус тоглолтод Гүн Галуутай сургуулийн М.Мөнх-Эрдэнэ 19 оноо авч, багийнхаа ялалтад голлох хувь нэмэр оруулсан байна.
Сагсан бөмбөг /эм/: Гүн Галуутай сургуулийн шигшээ баг Хөгжил сургуулийг буулган авлаа

Өнгөрсөн улирлын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд аваргын төлөө өрсөлдсөн Гүн Галуутай сургууль болон Хөгжил сургуулийн шигшээ багууд нээлтийн тоглолтод учраа таарч, Гүн Галуутай сургуулийн шигшээ баг 36:10-ийн харьцаатайгаар буулган авч шинэ улирлыг амжилттай эхлүүллээ. Тус тоглолтод Гүн Галуутай сургуулийн шигшээ багаас Т.Нандин-Эрдэнэ 13 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Б.Цэлмэг 10 оноо авч багаа хожилд хөтөллөө.
Волейбол /эр/: Гүн Галуутай сургууль 50 дугаар сургуулийг буулган авлаа

Эрэгтэй волейболын төрөлд өнгөрсөн жилийн аваргын төлөө өрсөлдсөн Гүн Галуутай сургууль болон 50 дугаар сургуулийн багууд өрсөлдөж, 50 дугаар сургууль ялалт байгуулан нийслэлийн аварга болж байсан юм.
Харин энэ улирлын нээлтийн тоглолтод хоёр баг дахин учраа таарахад Гүн Галуутай сургуулийн баг 2:0-ийн харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолтод 10 оноо авч, багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр орууллаа. Ийнхүү өнгөрсөн улирлын финалын өрсөлдөгчид шинэ улирлын эхний тоглолтдоо дахин учраа таарч, энэ удаад Гүн Галуутай сургуулийн багууд хоёр төрөлд хоёуланд нь ялалт байгууллаа.
Волейбол /эм/: 47-р сургуулийн шигшээ баг Гүн Галуутай сургуулийн шигшээ багаас хариугаа авлаа

Эмэгтэй волейболын төрөлд өнгөрсөн жилийн аваргын төлөө өрсөлдсөн 47-р сургууль болон Гүн Галуутай сургуулийн шигшээ багууд энэ улирлын нээлтийн тоглолтод дахин учраа таарлаа. Өнгөрсөн жилийн финалд Гүн Галуутай сургуулийн шигшээ баг ялалт байгуулж байсан бол энэ улирлын нээлтийн тоглолтод 47-р сургуулийн шигшээ баг гурван ээлжийн тоглолтод 2:1-ийн харьцаатайгаар буулган авч, энэ улирлыг амжилттай эхлүүллээ. Тус тоглолтод 47-р сургуулийн шигшээ багаас М.Маралжингуа 13 оноо авч, гайхалтай тоглолтыг үзүүлсэн бөгөөд Д.Бэрцэцэг 12 оноо авч багаа хожилд хөтөллөө.

“Улаанбаатар кап” тэмцээний 2026–2027 оны улиралд Сагсан бөмбөгийн төрлийн ерөнхий ивээн тэтгэгчээр Аз жаргалын амт уриатай “Айсмарк” хамтран ажиллаж байна. Тэмцээний нээлтийн уур амьсгалыг улам халуун дулаан, дурсамжтай болгохоор “Айсмарк”-ийн Бамбар хүүхэд, залуустай хамт байж, шидэлтийн тэмцээн зохион байгуулж, азын хүрд эргүүлэн брэндийн мерч бүтээгдэхүүнээр гарын бэлэг барьж, спортын баяр хөөрийг хамтдаа хуваалцлаа.
𝐔𝐥𝐚𝐚𝐧𝐛𝐚𝐚𝐭𝐚𝐫 𝐂𝐔𝐏
𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲:
𝐒𝐩𝐨𝐧𝐬𝐨𝐫𝐞𝐝 𝐛𝐲:
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс
𝐄𝐝𝐮𝐜𝐚𝐭𝐢𝐨𝐧 𝐩𝐚𝐫𝐭𝐧𝐞𝐫:
Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
𝐏𝐚𝐫𝐭𝐧𝐞𝐫:
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
United Dream Mongolia - Ирээдүй рүү нээх нэг хаалга




