MSPORTS нь бидний хамтран ажилладаг хувь хүн, байгууллагуудаас санал болгож байгаа олон төрлийн спортын үйлчилгээг нэг дороос захиалж, худалдан авах боломжийг бий болгож байгаа платформ юм. ЭМ ЭС ЭС ХХК нь цахим технологийн компани бөгөөд MSPORTS вэб хуудас, вэб аппликэйшн, гар утасны аппликэйшн болон тэдгээрийн контентийн хууль ёсны бөгөөд цорын ганц өмчлөгч болно. Платформын хэрэглэгч, манай гишүүд болон ХАБ-ын мэдээллийн нууцыг хадгалах бусдад хууль бусаар задруулахгүй байх талаар бид онцгой анхаарч ажилладаг.
"Хувийн Мэдээлэл" гэж хувь хүнийг тодорхойлж буюу ялган таниулж болох аливаа мэдээллийг хэлнэ. Та Платформ дээр бүртгүүлэх үед бид таны Хувийн Мэдээллийг авах болно. Хэрэв та хувийн мэдээлэл устгуулах бол өөрийн бүртгэлтэй имэйл хаягаас msports@msports.mn мэйл хаяг руу хүсэлт ирүүлснээр бид шалган баталгаажуулсны үндсэн дээр устгах болно.
Гар утасны аппликэйшнд бүртгүүлэхэд утасны дугаар, овог, нэр, хүйс, төрсөн огноо, имэйл хаяг (заавал биш) авна. Мэдэгдэл илгээхэд төхөөрөмжийн мэдэгдлийн токен ашиглана. Таны хадгалсан болон таалагдсан мэдээ, дагасан багийн мэдээлэл бүртгэлтэй холбогдож хадгалагдана. Аппликэйшний ашиглалтын статистик болон алдааны тайланг Google Firebase-ээр цуглуулна; эдгээрт таны нэр, утасны дугаар орохгүй.
Мэдээллийг Supabase үйлчилгээнд хадгална. Баталгаажуулах кодыг Skytel-ээр, мэдэгдлийг Expo, Apple, Google-ээр дамжуулан илгээнэ. Бид таны Хувийн Мэдээллийг худалдахгүй.
Бид Хувийн Мэдээллийг платформ болон үйлчилгээний мэдээллээр хангах, үйлчлүүлэгч болон үйлчилгээний судалгаа хийх, техникийн шинэчлэл болон үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг танд мэдэгдэх зорилгоор ашиглана.
Хувийн Мэдээллийг устах, буруугаар ашиглах, задруулах, өөрчлөх, зөвшөөрөлгүй нэвтрэх болон алга болохоос бид хамгаалах бүхий л боломжтой урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.