“Улаанбаатар кап” тэмцээний Лиг 2-ын техникийн зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Msports хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар кап” тэмцээний 2026–2027 оны улиралд ахлах насны ангиллын сагсан бөмбөг, волейболын Лиг 2-ын техникийн зөвлөгөөн өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр боллоо.

Техникийн зөвлөгөөн 13:00 цагт Яармаг дахь Нийслэлийн Нутгийн захиргааны цогцолборын Б блокийн хоёрдугаар давхрын 201 тоот хурлын танхимд болж, тэмцээнд оролцох багш, дасгалжуулагчид болон сурагч тамирчид оролцов.

Хурлаар сагсан бөмбөг, волейболын тэмцээний дүрэм, зохион байгуулалтын зарчим, баг тамирчдын оролцоотой холбоотой журам, тоглолтын хуваарь болон хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг танилцуулж, оролцогчдод шаардлагатай мэдээллийг өглөө.

“Улаанбаатар кап” тэмцээний Лиг 2-ын тоглолтууд арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Тус лигт өнгөрсөн улиралд ахлах насны ангиллын шилдэг 32-т шалгарсан багуудын хоёрдугаар баг, шинээр оролцох улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиуд, мөн ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоотой коллежууд өрсөлдөх юм.

Тэмцээнд оролцох сургууль, багуудын мэдүүлгийг аравдугаар сарын 15-ны өдөр хүлээн авч дуусах бөгөөд бүх багийн бүртгэл эцэслэсний дараа сугалааг явуулж, тоглолтын хуваарийг гаргах болно.
𝐔𝐥𝐚𝐚𝐧𝐛𝐚𝐚𝐭𝐚𝐫 𝐂𝐔𝐏
𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲:
𝐒𝐩𝐨𝐧𝐬𝐨𝐫𝐞𝐝 𝐛𝐲:
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс
𝐄𝐝𝐮𝐜𝐚𝐭𝐢𝐨𝐧 𝐩𝐚𝐫𝐭𝐧𝐞𝐫:
Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
𝐏𝐚𝐫𝐭𝐧𝐞𝐫:
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
United Dream Mongolia - Ирээдүй рүү нээх нэг хаалга




