Пеп Гвардиола: Криштиану Роналду Португалын шигшээ багаас ийм байдлаар явах ёсгүй

Дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг Пеп Гвардиола Криштиану Роналдугийн талаар болон Португалын шигшээ багийн талаар бодлоо хуваалцжээ.
“Португалын Хөлбөмбөгийн холбоо Криштиану Роналдугийн замналд нэр төртэйгөөр цэг тавих нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хоёр тал хоёулаа домогт тоглогчийн хүртэх ёстой хүндэтгэлтэй үдэлтийг зохион байгуулахын төлөө тодорхой алхам хийх хэрэгтэй. Криштиану Роналду Португалын шигшээ багаас ийм байдлаар явах ёсгүй. Тэд хамтдаа бүтээсэн түүхийнхээ дараа түүнийг ингэж явуулж болохгүй. Тэр зөвхөн өөрийнхөө болон Португалын төлөө бус, ирээдүй хойч үеийн Португалын хөлбөмбөгчдийн хувьд ч үнэхээр чухал хүн байсаар ирсэн. Криштиану Роналду өөрийн хүссэнээр, өөрийн шийдвэрээр замналаа дуусгах эрхтэй гэдгийг тэд ойлгох ёстой. Португалын хөлбөмбөгийн түүхэнд онцгой тоглогчид олон байсан бөгөөд Криштиану Роналду бол тэдний нэг. Тиймээс энэ нөхцөл байдлыг залруулж, түүнд хүртэх ёстой хүндэтгэлийг үзүүлэх хэрэгтэй. Тэд энэ байдлыг залруулах эсэх нь миний асуудал биш. Гэхдээ миний бодлоор үүнийг зайлшгүй залруулах ёстой нь тодорхой.

Түүнийг эх орон нэгтнүүдийнхээ хайр, хүндэтгэлийг мэдэрсэн сайхан үдэлтийн арга хэмжээгээр үдэх хэрэгтэй. Харин Криштиану ч мөн өөрөө эхний алхмыг хийж, өнгөрсөн бүхнийг ардаа орхиё гэж хэлэх ёстой. Бүхэл бүтэн замналыг нь ганц хоёр сарын хугацаа, эсвэл нэг хоёр хүнтэй үүссэн санал зөрөлдөөн, үл ойлголцлоор дүгнэж болохгүй. Амжилт бүтээлээр дүүрэн замналуудыг хадгалж, хамгаалах ёстой. Криштиану Роналду ч үүнийг хүртэх эрхтэй. Хөлбөмбөгийн оргилд хүрч, үнэхээр агуу байж чадсан тоглогчид тайзнаас ёслол төгөлдөр, хүндэтгэлтэйгээр буух эрхтэй.
Нэгдүгээрт, тэд спортод зориулж, хөлбөмбөгт өгсөн бүхнээрээ үүнийг хүртэх гавьяатай. Хөлбөмбөг өөрөө ч тэдэнд ийм тодорхой хүндэтгэл үзүүлэх өртэй.
Хоёрдугаарт, талбайд анхны алхмаа хийж буй хүүхдүүдийн төлөө ч энэ чухал. Тэд хэзээ нэгэн өдөр “Би Ромарио, Криштиану Роналду, Лионель Месси, Паоло Мальдини болон түүхийн бусад агуу тоглогчдын адил замналаа дуусгахыг хүсэж байна” гэж хэлэх учраас тэр.
Яг л ийм байх ёстой” хэмээн Пеп Гвардиола RomarioTv-д өгсөн ярилцлагадаа ярьжээ.




