Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг Азийн цомын урьдчилсан шатны тоглолтуудаа хийж байна

Азийн хөлбөмбөгийн холбооны 17 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатны "F" хэсгийн тоглолтууд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсын шигшээ баг "F" хэсэгт өрсөлдөж байгаа бөгөөд эхний тоглолтоо 11-р сарын 08-нд Хойд Марианы арлуудын шигшээ багийн эсрэг хийж, Г.Энэрэл болон Б.Билэгт нарын гоолоор 2:0-ийн харьцаатайгаар хожил байгуулсан. Улмаар хэсгийн хоёр дахь тоглолтоо Йемены шигшээ багийн эсрэг хийж, 1:4-ийн харьцаатайгаар хожигдож, "F" хэсэгт 1 хожил, 1 хожигдолтойгоор 3-р байрт 3 оноотой бичигдэж байна. Монголын 17 хүртэлх насны шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо талбайн эзэн Бүгд Найрамдах Киргиз Улсын шигшээ багтай 11-р сарын 20-нд 20:00 цагаас хийнэ.





