Улаанбаатар Кап 2026-27: Лиг 1-ийн Волейболын өрсөлдөөн тэнцүүхэн байна

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газар, Msports.mn хамтран зохион байгуулж буй Улаанбаатар Кап 2026-27 оны улирлын сагсан бөмбөг, Волейболын спортын тоглолтууд амжилттай үргэлжилж байна. 2026 оны 10-р сарын 10-аас Улаанбаатар Кап тэмцээний Лиг 1-ийн тоглолтууд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар Кап тэмцээний Волейболын спортын төрөлд Лиг 1-ийн эрэгтэй, эмэгтэй багууд нийт 180 тоглолт хийж, баг тус бүр 6 тоглолт хийгээд байна.
Волейбол Лиг 1 /эрэгтэй/

Улаанбаатар Кап тэмцээний Волейболын Лиг 1-ийн эрэгтэй төрөлд өнгөрсөн улирлын Баянзүрх дивизоны дэд аварга 97-р сургууль, өнгөрсөн улирлын Баянгол дивизоны аварга 141-р сургуулийн шигшээ багууд одоогоор нэг ч хожигдолгүй 6-0 амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна. Харин өнгөрсөн улирлын Улаанбаатар Кап тэмцээний аварга, Чингэлтэй дивизоны аварга 50-р сургууль, 122-р сургууль, өнгөрсөн улирлын Улаанбаатар Кап тэмцээний дэд аварга, Багануур Багахангай дивизоны аварга Гүн Галуутай сургууль, Баянгол дивизоны дэд аварга Эрдмийн Өргөө сургууль, Хөгжил сургуулийн шигшээ багууд тус бүр 5 хожиж, 1 хожигдсон амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Волейбол Лиг 1 /эмэгтэй/

Улаанбаатар Кап тэмцээний Волейболын Лиг 1-ийн эмэгтэй төрөлд өнгөрсөн улирлын Хан-Уул дивизоны аварга 7-р сургууль, өнгөрсөн улирлын Улаанбаатар Кап тэмцээний дэд аварга, Баянгол дивизоны дэд аварга 47-р сургууль, өнгөрсөн улирлын Улаанбаатар Кап тэмцээний хүрэл медальт, Баянзүрх дивизоны аварга, 21-р сургуулийн шигшээ багууд одоогийн байдлаар Лиг 1-т тус бүр 6 тоглолт хийж, нэг ч хожигдолгүй амжилтаар конференцэээ тэргүүлж байна. Харин өнгөрсөн улирлын Улаанбаатар Кап тэмцээний аварга Гүн Галуутай сургууль, 14-р сургууль, 114-р сургууль, Оюуны Ундраа сургуулийн шигшээ багууд одоогоор 5 хожиж, 1 хожигдсон амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Волейбол Лиг 1 /эрэгтэй/ оноо авалтаар тэргүүлж буй тоглогчид: /Хамгийн багадаа 4 тоглолтод оролцсон үзүүлэлтээр/

- 31-р сургуулийн тоглогч Ц.Энхдөлгөөн 5 тоглолтод оролцож, 13,2 оноо
- 21-р сургуулийн тоглогч Э.Пүрэв-Очир 5 тоглолтод оролцож, 12,4 оноо
- 7-р сургуулийн тоглогч П.Тэмүүжин 6 тоглолтод оролцож, 11,8 оноо
- 114-р сургуулийн тоглогч Б.Эрдэнсугар 5 тоглолтод оролцож, 9,6 оноо
- 21-р сургуулийн тоглогч Б.Гурван-Эрдэнэ 6 тоглолтод оролцож, 9,5 оноо тус бүр нэг тоглолтод авсан оноогоороо тэргүүлж байна.
Волейбол Лиг 1 /эмэгтэй/ оноо авалтаар тэргүүлж буй тоглогчид: /Хамгийн багадаа 4 тоглолтод оролцсон үзүүлэлтээр/

- 7-р сургуулийн тоглогч Б.Баяржаргал 6 тоглолтод оролцож, 19,8 оноо
- 16-р сургуулийн тоглогч П.Анужин 5 тоглолтод оролцож, 17,4 оноо
- 31-р сургуулийн тоглогч Э.Анужин 6 тоглолтод оролцож, 13,8 оноо
- Хөгжил сургуулийн тоглогч М.Энххүслэн 6 тоглолтод оролцож, 12,8 оноо
- 41-р сургуулийн тоглогч Б.Мянгантогтох 6 тогллолтод оролцож, 10,7 оноо тус бүр нэг тоглолтод авсан оноогоороо тэргүүлж байна.
𝐒𝐩𝐨𝐧𝐬𝐨𝐫𝐞𝐝 𝐛𝐲:
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс
𝐏𝐚𝐫𝐭𝐧𝐞𝐫:
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
United Dream Mongolia - Ирээдүй рүү нээх нэг хаалга.
CARMAX Mongolia - Мэдрэмж бүхэн шинэ
Зохион байгуулагч: Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газар, Msports
Улаанбаатар КАП тэмцээний хуваарь, үр дүн, лайв статистик, дэлгэрэнгүй статистик зэргийг www.msports.mn сайтаас харах боломжтой




