The MongolZ баг “FLAMEBORNE” нэртэй шинэ өмсгөлөө танилцууллаа

Монголын цахим спортын тэргүүлэгч багуудын нэг The MongolZ энэ оны сүүлчийн мажор тэмцээн болох PGL Major Singapore 2026-ын өмнө шинэ өмсгөлөө албан ёсоор танилцууллаа.
“FLAMEBORNE” хэмээн нэрлэсэн тус өмсгөл нь 2026 оны Гал морин жилийн бэлгэдлээс санаа авч бүтээсэн бөгөөд багийн үндсэн өнгө болох хар, алтлаг хослолыг дахин сэргээжээ.

Шинэ загварын хамгийн онцлох хэсэг нь галт шувууны бэлгэдэлтэй морин дүрслэл юм. Домогт галт шувуу үнс нурамнаасаа дахин өндийн манддагтай адил өнгөрсөн амжилт, туршлагаасаа хүч авч, улам бүр өсөн дэвжихийг илэрхийлж буй аж.

Гал морь жилийн бэлгэдлээс эхлэлтэй энэхүү концепц нь The MongolZ-ийн анхдагч төрхийг илтгэх хар, алтлаг өнгөний хослолыг дахин сэргээж, багийн үндэс суурь, өвөрмөц онцлогийг шинэ өнгө төрхөөр илэрхийлж буйгаараа онцлог.
Гал нь эртнээс хүч чадал, ариусал, амьдралын үргэлжлэл, сэргэн мандалтын бэлгэдэл болсоор ирсэн. Тэр дундаа галын дөл намжсан ч цог нь бөхдөггүйн адил жинхэнэ хүч хэзээд оршин байдаг. Үнс нурмаасаа дахин өндийн босох Phoenix-ийн дүрслэлээр дамжуулан өнгөрснөө үгүйсгэлгүй, харин түүнээсээ хүч авч, шинэ эрч хүчээр дахин мандах санааг шингээсэн.
Мөн Монголчуудын уламжлалт гал голомт, сүлд хийморийн бэлгэдлийг орчин үеийн хэв маягтай хослуулсан нь энэхүү загвар нь зөвхөн нэгэн жилийн бэлгэдлээс давуулан, үндэс угсаа, өв уламжлал, тасралтгүй урагшлах хүсэл тэмүүллийн илэрхийлэл юм.

Түүнчлэн гал нь хүч чадал, ариусал, амьдралын үргэлжлэл, сэргэн мандалтын бэлгэдэл болдог. Ийнхүү Монголын уламжлалт бэлгэдэл, багийн өвөрмөц өнгө төрхийг орчин үеийн загвартай хослуулсан нь шинэ өмсгөлийн гол онцлог болж байна.




