PGL Ulaanbaatar 2027 тэмцээн хэрхэн зохион байгуулагдах вэ

Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх алсыг харагч PGL тэмцээн зохион байгуулагчийн лого бүхий гэрлэн чимэглэлээр гоёжээ. Цахим спорт сонирхогчдод хэдийн танил болсон улаан өнгийн энэхүү лого нийслэл хотын өнгө төрхийг чимэхийн зэрэгцээ Монголын хөгжөөн дэмжигчид PGL Ulaanbaatar 2027 тэмцээнийг хэр их хүлээж байгааг илтгэх нэгэн онцгой дүр зураг боллоо.

1xBet-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах, нэг сая долларын шагналын сантай PGL Ulaanbaatar 2027 тэмцээн 2027 оны дөрөвдүгээр сарын 16-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 14 баг урилгаар оролцох бол Европ болон Азийн сонгон шалгаруулалтаас тус бүр нэг баг эрхээ авч, нийт 16 баг аваргын төлөө өрсөлдөх юм.
Азийн шилдэг багуудын нэг, 1xBet -ийн гол түнш The MongolZ багийн хувьд эх орондоо зохион байгуулагдах олон улсын хэмжээний анхны томоохон тэмцээнд амжилттай оролцох зорилготой байна. Тэд Монголын хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хүч сорьж, эх орондоо түүхэн амжилт гаргахын төлөө өрсөлдөх юм.

Ийм өндөр зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь Монгол Улс болон нийт бүс нутгийн хувьд асар их боломжийг нээж байна. Дэлхийн цахим спортын хүрээллийн анхаарал Монгол Улсад төвлөрч, PGL Ulaanbaatar 2027 тэмцээний талаар олон улсад хэдийнэ яригдаж эхэлжээ. Тус тэмцээн Азийн бүс нутагт зохион байгуулагдах хамгийн томоохон цахим спортын арга хэмжээнүүдийн нэг болох хүлээлттэй байна.
Монголчууд CS2-ын төрөлд гаргаж буй амжилтаараа бахархах бүрэн үндэслэлтэй. Учир нь Азийн шилдэг 10 багийн чансаанд Монголын таван баг багтаж байна. Тодруулбал, The MongolZ, Chinggis Warriors, 5star, NEXVOID болон The Huns багууд Азийн шилдгүүдийн эгнээнд бичигдэж байгаа нь Монголын цахим спортын хөгжил, өрсөлдөх чадварыг илтгэх томоохон үзүүлэлт юм.

Тиймээс PGL Ulaanbaatar 2027 тэмцээний үеэр дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган хөгжөөн дэмжигч, цахим спорт сонирхогч Улаанбаатар хотод цуглахад Монгол Улс бэлэн байна. Энэ нь манай улсын хувьд дэлхийн цахим спортын түүхэнд өөрийн нэрийг үлдээх томоохон боломж болох юм.




