MSports logo
Никола Йокич 2023-2024 оны улирлын Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг өрсөлдөгчгүй шахуу хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 9

  • Никола Йокич 2023-2024 оны улирлын Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг өрсөлдөгчгүй шахуу хүртлээ

    Денвер Наггетс багийн супер од Никола Йокич өнөөдөр гурав дахь удаагаа лигийн хамгийн Үнэ цэнтэй тоглогчийн цомоо хүртэж, NBA-ийн бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг болох замналаа үргэлжлүүлж байна. Ийнхүү сүүлийн 4 жилийн хугацаанд 3 удаа тус шагналыг хүртэж түүхэн амжилт бүтээлээ.

    Энэ улирлын Үнэ цэнтэй шагналын сүүлийн шатанд Оклахома Сити Тандер багийн Шай Гилжиус-Александр, Даллас Маверикс багийн Лука Дончич нар өрсөлдөж байсан. Санал хураалтаар Лука Дончич 566 оноо, Шай Гилжиус-Александр 640 оноо авсан бол Никола Йокич 926 оноотой буюу өрсөлдөгчгүй шахуу тус шагналыг хүртжээ. Никола Йокич 1973-74-1977 оны хооронд Карим Абдул-Жаббарын дөрвөн улиралд гурван удаа MVP хүртсэн сүүлийн 60 жил дэх анхны төвийн тоглогч болсон байна.

     

    Никола Йокич 2023-2024 оны улирлын Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг өрсөлдөгчгүй шахуу хүртлээ

    Мөн Майкл Жордан (5), Билл Рассел (4), Леброн Жэймс (4), Уилт Чемберлен, Мозес Мэлоун, Ларри Бирд, Мэжик Жонсон нартай нэгдэж, гурав болон түүнээс дээш MVP хүртсэн NBA-ийн түүхэн дэх ес дэх тоглогч болон бүртгэгдлээ. MVP болсныхоо дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа Йокич "Багийн нөхдөө эхэлж дурсмаар байна. Би тэдэнгүйгээр юу ч хийж чадахгүй. Дасгалжуулагч, тоглогчид, арын алба, эмнэлгийн ажилтнууд, хүчний дасгалжуулагчид, хувийн дасгалжуулагчид гээд энэ том хэсгийг бүрдүүлж буй тэдэнгүйгээр би ямар ч амжилтад хүрч чадахгүй” хэмээн дурджээ. 

    Ес дэх улиралдаа тоглож буй Йокич энэ жил 79 тоглолтод оролцсон ба 2018-19 оны улиралд 80 тоглолт хийснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Тэрээр ESPN Stats & Information сувгийн судалгаагаар тоглосон жилүүддээ нийлбэр оноогоор тавдугаарт, самбараас бөмбөг авалтаар гуравт, оновчтой дамжуулалтаар хоёрдугаарт бичигдсэн NBA-гийн түүхэнд эхний тавд багтсан цорын ганц тоглогч болж Уилт Чемберлэйнтэй нэгдсэн юм. 

    Никола Йокич 2023-2024 оны улирлын Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг өрсөлдөгчгүй шахуу хүртлээ

    Мөн нэг улиралд 2000 оноо, 900 самбар, 600 оновчтой дамжуулалт өгсөн Оскар Робертсоноос хойшхи хоёр дахь тоглогч болсон байна. Энэ жил 26.4 оноо, 12.4 самбар, 9.0 оновчтой дамжуулалт дунджилсан нь статистикийн ангилал тус бүрт эхний 10-т багтсан ба энэ улиралд 25 трипл-дабль хийсэн нь Домантас Сабонис-ийн /26/ дараа орох үзүүлэлт болсон байна.