MSports logo
Дэрил Мори: “Жоэл Эмбийд, Тайрис Максиг үлдээж, олон өөрчлөлт хийхээ амлаж байна”
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 8

  • Дэрил Мори: “Жоэл Эмбийд, Тайрис Максиг үлдээж, олон өөрчлөлт хийхээ амлаж байна”

    Плэй-оффын эхний шатанд Нью Йорк Никс багт хожигдсоны дараа Филаделфиа 76ерс багийн ерөнхийлөгч Дэрил Мори улирлын төгсгөлд хийсэн хэвлэлийн бага хурал дээр ирэх улиралд олон өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгджээ. Тэрбээр өмнөх улирлын MVP, супер од Жоэл Эмбийд, энэ жил амжилт нь ахисан тоглогчоор шалгарсан Тайрис Макси нарыг хүрээлж, олон өөрчлөлт хийнэ гэдгээ амласан байна. Мөн ахлах дасгалжуулагч Ник Нөрсийг үлдээх ба дээрх чухал хоёр тоглогчдод дөрөөлж аварга авахын тулд багтаа эрс шинэчлэл хийхэд бэлэн байгаа гэнэ.

    Дэрил Моригийн энэхүү мэдэгдэл нь Филаделфиад ирээдүйд болох зүйлсийг ойлгомжтой болгож байна. Учир нь гарааны болон үндсэн бүрэлдэхүүнд байсан Тобиас Харрис, Келли Өүбре Жр, Кайл Лаури, Николас Батум, Бадди Хилд зэрэг энэ улиралд гэрээ нь дуусах, багаас хамааралтай чөлөөт агент болж буй тоглогчдыг солилцоонд оруулж магадгүй байна.

    Дэрил Мори: “Жоэл Эмбийд, Тайрис Максиг үлдээж, олон өөрчлөлт хийхээ амлаж байна”

    Филаделфиа 76ers баг энэ улиралд цалингийн маш том нөөцтэй байгаа. Энэ зун 55 сая доллароос дээш цалин олгох боломжтой. Энэхүү сул зайгаараа лигт Детройт Пистонс багийн араас бичигдэж байна.

    76ers ямар чөлөөт агентуудыг сонгох боломжтой вэ?

    Энэ зун чөлөөт агентын зах зээл дээр супер од түвшний тоглогч авчрах боломжтой. Пол Жоржийн Клипперстэй хийсэн гэрээн нь тоглогчоос хамааралтай бөгөөд хэрэв тэр татгалзвал чөлөөт агент болно.

     

    Дэрил Мори: “Жоэл Эмбийд, Тайрис Максиг үлдээж, олон өөрчлөлт хийхээ амлаж байна”

    Мөн ӨЖ Ануноби ирэх улиралд Никстэй хийх гэрээгээ өөрчлөх боломжтой тоглогчийн сонголт бий. Хэрэв тэр татгалзаж, Нью Йорктой сунгах тохиролцоонд хүрэхгүй бол дивизионы өрсөлдөгч Сиксерс болон хуучин дасгалжуулагч Ник Нөрстэй нэгдэхийг илүүд үзэж магадгүй. 

    Дэрил Мори: “Жоэл Эмбийд, Тайрис Максиг үлдээж, олон өөрчлөлт хийхээ амлаж байна”

    Дээрх нэрсийн дараа энэ зуны хамгийн том нэрсийн нэг Леброн Жэймс багтана. Түүнд бас тоглогчийн сонголт байгаа бөгөөд Лос Анжелес Лэйкерст үлдэнэ гэсэн амлалт одоогоор өгөөгүй. 76ерс-ийн хувьд түүнийг хүлээх нь урт хугацаа мэт санагдаж байгаа ч тэд том шуугиан тарихыг эрмэлзэж байгаа. 

    Дэрил Мори: “Жоэл Эмбийд, Тайрис Максиг үлдээж, олон өөрчлөлт хийхээ амлаж байна”

    Энэ зун Филаделфиа ямар ч шийдвэр гаргалаа гэсэн тэднээс фэнүүд нь аварга цол л хүснэ. Эмбийд 30 нас хүрч байгаа бөгөөд үүрд ид үедээ байхгүй. Макси түүнд туслахад бэлэн гэдгээ харуулсан бөгөөд энэ улирлын дараа тэдэн дээр нэмэгдэх шинэ тоглогчдыг аль хэдийн хайгаад эхэлжээ.