MSports logo
2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 8

  • 2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар гэж тооцоолжээ.

    Виктор Вембаньяма их шуугиан дэгдээх ирээдүйтэй хүмүүсийн нэг. Шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн тэрбээр 20 настайдаа цалингийн хувьд ч чамлахааргүй байна. Та 20 настайдаа хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ? 

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Вембаньяма 2019 онд Францын Нантерре 92-д мэргэжлийн карьераа эхлүүлсэн бөгөөд тэр цагаас хойш түүний алдар нэр нь үсрэнгүй хэмжээнд цэцэглэж байгаа билээ.

    Виктор Вембанямаг 2024 онд 10 сая долларт хүрэхэд хүргэсэн түүний замналтай танилцацгаая. 

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Виктор Вембаньяма Францын мэргэжлийн гарааны эхлэл 

    Вемби "Нантерре 92" багт анхны тоглолтоо 15 настайдаа хийсэн. Мэргэжлийн сагсан бөмбөг тоглож эхлэхэд маш залуу нас гэж хэлж болно. Тийм ч их олон минутаар талбайд тоглодоггүй байсан ч насанд хүрсэн эрчүүдтэй тоглодог байсан нь тухайн үедээ өөрөө том шалгуур. Гэсэн хэдий ч Вембаньяма 2020-2021 оны улиралд 22 тоглолтонд оролцох замдаа илүү их сайжирч эхэлсэн. Илүү их тоглох цаг авсан ч Вембаньяма аль хэдийн дараагийн нүүдлээ шийдсэн бөгөөд ASVEL-д тоглох дараагийн алхам нь байжээ. ASVEL нь Францын мэргэжлийн сагсан бөмбөгийн Pro A баг. Тус багийн эзэн нь Тони Паркер билээ.

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Вембаньяма ASVEL-ийн эгнээнд нэгдсний дараа бэртэл түүний том тулгамдсан асуудал байв. Тус багт байхдаа  хурууны хугарал, psoas булчингийн гэмтэл зэрэг эмчилгээ, сэргэн засах асуудлуудад цагаа зарцуулсан гэдэг. ASVEL-д байхдаа Вембаньяма 16 тоглолтод оролцсон ч бэртэл гэмтэл нь хэтэрхий их байсан тул дахин багаа болих бодолгүй байжээ. Тэрбээр Pro A-д үлдэхээр шийдсэн ч Metropolitans 92-той гэрээ байгуулсан байна.

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Метрополитанс 92-той хамт Виктор Вембаньяма эсагсан бөмбөгийн скаутуудын хараанд өртөж эхэлсэн. Францын шигшээ багийн дасгалжуулагч Винсент Коллеттийн удирдлага дор Вембаньяма NBA-ийн хөгжөөн дэмжигчдийн дуртай тоглогч болох гол үйл явц өрнөжээ. 2022-2023 оны улиралд Вембаньяма 21.5 оноо, 9.5 самбар, 2.2 оновчтой дамжуулалт дунджилсан. 19 настайдаа тэрбээр мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт ноёрхсон, тэр дундаа NBA G League Ignite-ийн эсрэг хоёр тоглолт хийсэн байна.

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Виктор Вэмбаньяма Сан Антонио Спөрс багт нэгдсэн нь

    Сан Антонио Спөрс 2023 оны NBA-ийн драфтын эхний сонголтоор Вембаньямаг сонгосон. Энэ сонголт нь түүнийг драфтын нэгд орсон Францын анхны тоглогч, Европын хоёр дахь тоглогч болгосон. Тэрбээр Спөрсийн түүхэн дэх хамгийн өндөр тоглогж болон элссэн. Түүний өмнө Тим Данкан, Дэвид Робинсон нар төвийн тоглогчоор нэгдэж байсан.

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Вембаньяма NBA карьераа гайхалтай эхлүүлж, дебют тоглолтондоо 15 оноо, таван самбар, хоёр дамжуулалт, хоёр хаалт гүйцэтгэсэн. 2023 оны гуравдугаар сарын 29-нд Вемби 1993 онд Шакил О'Нилээс хойш нэг тоглолтод 40 оноо, 20 самбараас дээш оноо авсан анхны /рүүкий/ шинэ тоглогч болсон.

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Nike компани болон Францаас ирсэн шинэ тоглогчийн нэрийн "The Extraterrestrial" пүүзийг танилцуулсан. Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн, бидний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй гутлын загваруудыг Вембаньямагаар төлөөлүүлэн гаргаж ирсэн.

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Виктор Вембаньямагийн хувийн амьдрал

    Виктор Вембаньяма нь мэргэжлийнтамирчид болох Феликс, Элодие Вэмбаньяма нарын гэр бүлд төрсөн. Түүний аав гурвын харайлтын тамирчин байсан бол ээж нь тус төрлийн тоглогч, дасгалжуулагч. Нэмж дурдахад Вэмбаньямагийн хоёр талын эмээ өвөө сагсан бөмбөг тоглодог байжээ. Тиймээс түүний спорт, тэр дундаа сагсан бөмбөгт дурлах нь бага наснаасаа эхэлсэн байна.

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Вемби 7 настайдаа Entente Le Chesnay Versailles клубт элссэн бөгөөд тэр цагт Нантерре хөтөлбөрийн анхаарлыг татсан байна. Өсвөр үеийн нэг тоглолтын үеэр Нантеррегийн дасгалжуулагч түүнийг анзаарч, Нантеррегийн залуучуудын багт оруулсан гэдэг. 15 настайдаа Вембаньямагийн ур чадвар улам танигдаж, тэрбээр дээр дурдсанчлан Нантерре 92-д мэргэжлийн гараагаа эхлүүлсэн.

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Виктор Вембаньямад бага наснаас нь л их хувь заяа тохиосон гэж хэлж болно. Нэмж дурдахад түүний сагсан бөмбөгийн талбай дээрх ур чадварын улмаас цэвэр хөрөнгийн тоо нь гайхалтай хэмжээнд хүрэх нь цаг хугацааны асуудал юм.

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Хэдийгээр түүний цэвэр хөрөнгө яг одоо хүлээгдэж байснаас арай доогуур байгаа ч түүний сагсан бөмбөгийн чадвар Вембид тун удахгүй илүү их мөнгө хураах боломжийг олгох нь дамжиггүй. 

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар

    Ямартай ч тэрбээр Сан Антонио Спөрс багийн рүүкий жилдээ 2023-24 оны улирлын шилдэг шинэ тоглогчоор шалгараад байна. Вемби ROTY шагналыг хүртсэн Францын анхны тоглогч болсон. 

    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар
    2024 онд Виктор Вембаньямагийн хөрөнгө 10 сая доллар