MSports logo
Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 7

  • Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Жамал Мюррей 2024 оны байдлаар 25 сая ам.долларын хөрөнгөтэй. Жамал Мюррей Никола Йокичтэй хамт Денвер Наггетс багт анхны аварга цолыг авчирсан билээ. Тэрбээр мөн 2016-17 оны Бүх рүүкигийн хоёрдугаар багийн гишүүн байсан.

     

    Ингээд Жамал Мюррейгийн амжилтад хүрсэн замналтай танилцъя.

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Жамал Мюррей 1997 оны хоёрдугаар сарын 23-нд Канадын Онтарио мужийн Китченер хотод төрсөн. Тэрбээр Оранжвилл Преп руу шилжихээсээ өмнө Гранд Ривер коллежид суралцсан. Ахлах сургуулийн сагсан бөмбөгийн карьерийн хувьд Мюррей 2013 оны Jordan Brand Classic, 2015 Nike Hoop Summit, 2015 BioSteel бүх Канадын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор сонгогдсон. Мюррэй 2015 оны Пан Америкийн наадамд Канадыг мөнгөн медаль хүртэхэд тусалсан. Ахлах сургуулиа төгссөний дараа тэрбээр Вэйк Форест, Орегон, Миссури, Мичиган муж, Мэрилэнд, Индиана, Иллинойс, Кентакки зэрэг коллежийн сагсан бөмбөгийн олон хөтөлбөрүүдээс санал авч байжээ.

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Мюррей их сургуульд "Kentacky Wild Cats" багийг сонгожээ. Кентаккитэй эхний улиралдаа Мюррей нэг тоглолтод 20.0 оноо, 5.2 самбар, 2.2 оновчтой дамжуулалт дунджилж байжээ.

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Жамал Мюррей хэзээ драфтаар татагдсан бэ? Кентаккид нэг улирал тоглосны дараа 2016 онд NBA-ийн Драфтын шөнө Денвер Наггетс эхний тойргийн долоо дахь сонголтоор Мюррейг сонгожээ. Тун удалгүй Мюррей Денвер багтай хоёр жилийн 14.5 сая долларын шинэ тоглогчийн гэрээнд гарын үсэг зурсан. Эхний улиралдаа тэрбээр хязгаарлагдмал хугацаатай тоглолтод нэг тоглолтод дунджаар 9.9 оноо, 2.6 самбар, 2.1 оновчтой дамжуулалт өгч, өөрийн боломжоо харуулж чадсан.

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Жамал Мюррейгийн анхны том гэрээ

    Цаг хугацаа өнгөрөх тусам Мюррей Наггетсийн бүрэлдэхүүнд өөрийгөө бататгаж, багийн гол холбогч болсон. Тэрбээр шинэ тоглогчийн улиралдаа 9.9 оноо авч байсан бол хоёр дахь улиралдаа 16.7 оноо дунджилж, түүний амжилт улирал ирэх тусам нэмэгдсэн. 2018-19 оны улиралд 18.2 оноо, 4.2 самбар болж сайжирсан.

    Тэр улирлын дараа Наггетс Мюррейд 5 жилийн 170 сая долларын ашигтай гэрээг сунгаж ирээдүйдээ том хөрөнгө оруулалт хийсэн. 

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Наггетс багтай гэрээгээ сунгаад удаагүй байхад NBA-ээс коронавирусын тахлын улмаас улирлыг хойшлуулсан ч Мюррей NBA Bubble-д гайхалтай тоглолтоо үргэлжлүүлэв.

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Тэрбээр 2019-20 оны улирлыг нэг тоглолтод дунджаар 18.5 оноо, 4.0 самбар, 4.8 оновчтой дамжуулалттайгаар дуусгасан. Гэхдээ хамгийн чухал нь тухайн улиралд Мюррэй Наггетс багийг Баруун бүсийн финалд шалгаруулсан билээ.

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Гэмтэл : Жамал Мюррейгийн ACL урагдсан тухай

    Харамсалтай нь Мюррей хамгийн шилдэг улирлынхаа нэгийг туулсны дараа өвдгөндөө хүнд бэртэл авч, 2020-21 оны улирлыг бүхэлд нь өнжихөөр болов. Харин Наггетс Мюррейг бэртэлээ эдгээхийг тэвчээртэй хүлээж, өсөж буй оддоо итгэл найвараа хадгалсаар байсан.

    2023 оны улирлын дундуур Денверийн ахлах дасгалжуулагч Майкл Мэлоун ESPN-д өгсөн ярилцлагадаа бэртсэн хамгаалагчийнхаа сэтгэлийг эргэн дурсаж, “Тэр үед хамгийн түрүүнд бодсон зүйл бол Мюррэй та намайг солих гэж байна уу? гэсэн бодол байсан. 'Би одоо гэмтэлтэй тоглогч болчихлоо, одоо намайг солих уу?' гэхэд нь би түүнийг тэврээд "Үгүй ээ. Чи бидний нэг хэсэг. Бид чамд хайртай, буцаж ирэхэд чинь туслах болно." гэсэн гэжээ.

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Жамал Мюррейгийн эргэн ирэлтээр Денвер NBA-ын аварга болсон нь

    Мюррейг хүлээх нь багт үнэ цэнэтэй байсан гэдгийг 2022-23 оны улиралд тэрбээр нотлон харуулсан. Жамал Мюррэй нэг тоглолтод 20.0 оноо, 4.0 самбар, 6.2 оновчтой дамжуулалт дунджилсан. Мюррей Наггетсийг нэг ч хожигдол амсдаггүй баг мэт оргил руу дагуулж, Миннесота Тимбервулвес, Финикс Санс багийг буулган авч, олон шилдэг багуудыг шүүрдэн плэй-оффын онцгой тоглолтоо хадгалсан. Энэ нь Денвер Наггетс франчайзын түүхэнд анх удаа аварга авах хэмжээнд байсан тохиолдол байлаа. Мюррей тэргүүтэй Наггетс нар эцсийн шатанд ажлаа дуусгаж, Майами Хитийг таван тоглолтод хожсоноор аварга болсон.

     

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Одоогоор тэд дахин плэй-оффт шалгарч, 2-р шатанд 3-р байрт бичигдэж буй Миннесота Тимбервулвес багтай тоглож байна. Гэсэн ч Тимбервулвес цувралыг хошуучилж байна.

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Мюррей болон хоёр удаагийн MVP Никола Йокич нарын хүчирхэг хослол аваргын төлөөх хүсэл мөрөөдлөө хадгалж байгаа ч тэдэнд хожил юу, юунаас илүү хэрэгтэй байна. Өнөө өглөө  л гэхэд хоёр багийн тоглолт 106-80-аар Миннесотагийн хожлоор өндөрлөөд байна.

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Мюррей 2025 онд чөлөөт агент болох үед тэрбээр ямар нэгэн гэмтэл бэртэл авахгүй болашигтай гэрээ хийж чадах юм.

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар

    Мюррей нэр хүнд өсөхийн хэрээр брэндүүд түүнтэй холбогдох нь гайхах зүйл биш юм. Үүний үр дүнд тэрбээр одоогоор Adidas, Western Union, Lyft, Express-тэй хамтран ажиллаж байна.

    Жамал Мюррейгийн хөрөнгө 2024 оны байдлаар 40 сая доллар