MSports logo
NBA-ийн энэ улирлын шинэ шилдэг тоглогчоор Виктор Вембаньяма тодорлоо
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 7

  • NBA-ийн энэ улирлын шинэ шилдэг тоглогчоор Виктор Вембаньяма тодорлоо

    Сан Антонио Спөрс багийн рүүкий тоглогч Виктор Вембаньяма 2023-24 оны улирлын шилдэг шинэ тоглогчоор шалгарлаа. Тим Данкан, Дэвид Робинсон нар өмнө нь Спөрсөөс энэ шагналыг авч байсан бол Вемби ROTY шагналыг хүртсэн Францын анхны тоглогч боллоо. Тэрбээр ийнхүү энэ улирлын шинэ шилдэг авьяастай тоглогчдоос онцгойрч чадлаа.

    NBA-ийн энэ улирлын шинэ шилдэг тоглогчоор Виктор Вембаньяма тодорлоо

    Бүх 99 тэргүүн байрын саналыг авсан Вембаньяма Лигийн түүхэнд энэ амжилтаар түрүүлсэн зургаа дахь тоглогч болжээ. Түүнээс өмнө Ральф Сэмпсон (1984), Робинсон (1990), Блэйк Гриффин (2011), Дамиан Лиллард (2013), Энтони Таунс (2016) тус тус ийм үнэмлэхүй саналаар тус шагналыг хүртэж байжээ.

    NBA-ийн энэ улирлын шинэ шилдэг тоглогчоор Виктор Вембаньяма тодорлоо

    📈 Эхний улиралдаа Вембаньяма:
    21.4 оноо
    10.6 самбар
    3.6 хаалт
    46.5 FG%

    Улиралд нийт:
    1522 оноо
    128 3 онооны шидэлт
    755 самбар
    254 хаалт тус тус гүйцэтгэжээ