MSports logo
“ТАШКЕНТ 2026" тэмцээнд Монгол тамирчид 1 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл медалийг хүртлээ
  • М
    Мөнхбаясгалан

    5 сарын 28

  • “ТАШКЕНТ 2026" тэмцээнд Монгол тамирчид 1 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл медалийг хүртлээ

    Холимог тулааны Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах “ТАШКЕНТ 2026" Asian mix martiel arts Championships тэмцээн тавдугаар сарын 16-ны өдрөөс Узбекистаны нийслэл Ташкент хотод дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

    “ТАШКЕНТ 2026" тэмцээнд Монгол тамирчид 1 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл медалийг хүртлээ

    Монгол улсыг төлөөлөн хоёр насны ангилалд найман тамирчин, хоёр дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон. Үүнд:

    U16 насны ангилалд -55кг П.Санжаадамба, -60кг Э.Хаш-Эрдэнэ, -70 кг Ө.Дөлгөөн, -55кг Ш.Гэрэлчулуун оролцсон байна.

    U18 насны ангилалд -50кг Б.Алтанцэцэг, -60кг М.Мөнхсувд, -70кг Х.Хатанбаатар, -50кг Э.Тэмүүлэн нар оролцсон байна. 

    “ТАШКЕНТ 2026" тэмцээнд Монгол тамирчид 1 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл медалийг хүртлээ

    Мөн баг тамирчдын ахлагчаар Боксын спортын мастер Т.Болдбаатар (Болд нударга клуб) багш ажиллах бол холимог тулааны ОУХМ А.Дашням (Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо) дасгалжуулагчаар ажилласан байна. Дашрамд энэ удаагийн тэмцээнд Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ч.Бат-Амгалан урилгаар шүүгчээр ажилсан юм.

    “ТАШКЕНТ 2026" тэмцээнд Монгол тамирчид 1 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл медалийг хүртлээ

    “ТАШКЕНТ 2026" Asian mix martiel arts Championships тэмцээний төгсгөлд Монгол тамирчид амжилттай оролцож 1 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл медалийг тус тус хүртэж нэгдсэн багийн дүнгээр 4-р байранд эрэмбэлэгдлээ.

    “ТАШКЕНТ 2026" тэмцээнд Монгол тамирчид 1 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл медалийг хүртлээ

    18 хүртэлх насны ангилалд -60кг өрсөлдсөн М.Мөнхсувд алтан медаль, -70 кг өрсөлдсөн Х.Хатанбаатар хүрэл медаль хүртлээ.

    “ТАШКЕНТ 2026" тэмцээнд Монгол тамирчид 1 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл медалийг хүртлээ

    16 хүртэлх насны ангилалд -55кг өрсөлдсөн П.Санжаадамба хүрэл медаль,  -60кг өрсөлдсөн Э.Хаш-Эрдэнэ мөнгөн медаль, -70 кг өрсөлдсөн Ө.Дөлгөөн хүрэл медаль хүртжээ.