MSports logo
Волейболын U18 шигшээ баг ААШТ-ий эрхийн төлөө тоглоно
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 28

  • Волейболын U18 шигшээ баг ААШТ-ий эрхийн төлөө тоглоно

    Монгол улсын Волейболын U18 насны эрэгтэй шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө тоглох гэж байна. Тодруулбал U18 насны эрэгтэй Азийн Аварга шалгаруулах тэмцээн Бахрейн улсын Манама хотод 07-р сарын 12-оос 18-ны хооронд зохиогдоно. Харин Монгол улсын шигшээ багийн хувьд Зүүн Азийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцох ба Хонг Конг болон Макаогийн багуудтай 5-р сарын 29-31-ний өдрүүдэд Хонг Конгт өрсөлдөх юм. Азийн АШТ-д оролцох эрхийн төлөө өрсөлдөхөөр А.Азбилэг ахлагчтай , Б.Мөнгөнхуяг ахлах дасгалжуулагчтай Монголын U18 насны шигшээ баг өчигдөр эх орноосоо морджээ. Тус шигшээ багийг Монголын Волейболын холбоо Монгол улсын өнцөг булан бүрээс шилдэг залуусыг бүрдүүлж, хэд хэдэн сонгон шалгаруулалтын дараагаар бүрдүүлсэн байна.


    Шигшээ багийн бүрэлдэхүүнд

    Волейболын U18 шигшээ баг ААШТ-ий эрхийн төлөө тоглоно

    U18 Азийн Аварга шалгаруулах тэмцээн 2024 онд Бахрейнд зохиогдож байсан ба энэ удаа дахин зохиох эрхээ авсан байна. Тус тэмцээнд одоогоор өнгөрсөн удаагийн аварга БНХАУ болон Иран, Пакистан, Япон, БНСУ, Австрали зэрэг хүчирхэг багууд өрсөлдөхөд бэлэн болсон байна.