Дэлхийн мэргэжлийн сагсан бөмбөг болох NBA-ийн шинэ улирлын аварга баг тодроход хэдхэн өдөр үлдээд байна. Энэ жил өрсөлдөөнтэй байгаа дорнод бүсийн финалд Oklahoma City Thunder болон San Antonio Spurs багууд 3:2 гэсэн харьцаатай Oklahoma City Thunder багийн давуутай үргэлжилж байна. Мэдээж цувралд хожил байгуулж чадсан баг NBA-ийн финалд шалгарах юм.
New York Knicks баг NBA-ийн финалд 27 жилийн дараа дахин тоглохоор боллоо
5 сарын 28
Тэгвэл өрнөд бүст 1999 оноос хойш 27 жилийн дараа дахин NBA-ийн финалд New York Knicks баг тоглохоор боллоо. Тэд өнгөрсөн улирал бүсийн финалд Indiana Pacers багтай зургаан тоглолт хийж хожигдсон бол энэ улирал тэд NBA-ийн финалд тоглох гэж байна.
Тэд энэ улирал флэй оффын эхний шатад Atlanta Hawks багтай 4:2 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Хоёрдугаар шатад Philadelphia76ers багийг 4:0, гуравдугаар шатад Cleveland Cavaliers багийг 4:0 гэсэн харьцаатай шүүрдэж NBA-ийн финалд шалгарч байна. Мөн бүсийн аваргын цомыг тэд анх удаа өргөж байна. Мөн бүсийн финалын шилдэг тоглогчийн цомыг Jalen Brunson хүртсэн билээ.
Үүнээс гадна Madison Square Garden-ийн удирдлагын гаргасан мэдэгдэлд:
“New York Knicks багийн дэмжигчид, Нью-Йорк хотын боломж тааруу хүүхэд, залууст зориулан финалын тоглолтууд дээр 3 сая долларын үнэ бүхий тасалбар олгох болсноо зарласан юм.
Зөвхөн Knicks багийн удирдлага төдийгүй Нью-Йорк хот бүхэлдээ энэ амжилтыг тэмдэглэж, баярлаж байна. Мөн Нью-Йорк хотын дарга Zohran Mamdani “Бид хот даяар watch party зохион байгуулна. Нью-Йоркчууд энэ баярыг тэмдэглэх цаг ирлээ. Мөн бүгд аюулгүй байх тал дээр анхаарна” хэмээн мэдэгдсэн байна.





