Цахим спорт өндөр хөгжиж байгаа одоо үед “CS GO2” и спортын төрөлд Монгол түмэн төдийгүй Дэлхий нийтийг огшоож, бахархуулж байгаа Монгол улсын The MongolZ багын дараагийн тэмцээн хэдхэн хонгийн дараа эхлэх гэж байна. Энэ тэмцээн бол ESL Pro League Season 23 юм.
ESL Pro League Season 23 тэмцээнд The MongolZ баг гуравдугаар сарын зургааны өдрөөс тоглоно
3 сарын 4
Жилд хоёр удаа зохиогддог энэхүү тэмцээн энэ жилийн эхэд 23 дахь улирлаа амжилттай зохиож байна. Энэ тэмцээн нь гуравдугаар сарын нэгнээс 15-н хүртэл үргэлжлэх бөгөөд гурван хэсэг болгон зохиогдож байна. Нийт $1,000,000 долларын шагналын сантай уг тэмцээнд 24 баг оролцож байна.
Тэмцээний эхний хэсэг гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн онлайнаар явагдаж байгаа бөгөөд энэ хэсэгт 16 баг хоорондоо өрсөлдөж дараагийн хэсэг рүү шалгарах найман багийг шалгаруулах юм. Энэ хэсэгт шинэ багтайгаа эхний тэмцээндээ оролцон тоглож байгаа Senzu байгаа юм.
Тэмцээний хоёрдугаар шатад нийт 16 баг оролцох бөгөөд найман баг нь урилгаар оролцож байгаагийн нэг нь 1xBet Mongolia-ийн албан ёсны хамтрагч The MongolZ баг байна. Энэ хэсгийн тоглолтууд гуравдугаар сарын зургаанаас 10-н хүртэл явагдах бөгөөд заалны тоглолтуудаар үргэлжилнэ. Урилгаар оролцож байгаа найман баг дээр эхний шатнаас шалгарч гарж ирсэн найман баг оноолтоор таарах бөгөөд одоогоор The MongolZ багтай таарах баг тодорхой болоогүй байгаа юм. Хоёрдугаар шатны тоглолтууд нь түрүүлж гурван хожил байгуулсан баг дараагийн шат болох гуравдугаар хэсэг тайзны тоглолтод оролцоно. Харин гурав хожигдсон багууд тэмцээнийг өндөрлүүлнэ.
Харин тэмцээний гуравдугаар хэсэг плэй-оффын тайзны тоглолтууд гуравдугаар сарын 13-15-ний өдрүүдэд болох болно. Энэ хэсгийн тоглолтууд нь багууд хоорондоо тааран гурван тоглолт хийж, хоёр хожсон багууд дараагийн шат руу шалгарах зарчмаар өрсөлдөнө.
1xBet Mongolia-ийн албан ёсны хамтрагч The MongolZ багийн хувьд энэ тэмцээнд шинэ гишүүн cobrazera-тай оролцох болно. Өмнө оролцсон PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд амжилттай оролцож дөрөвдүгээр байраар тэмцээнийг өндөрлүүлээд байсан The MongolZ баг энэ удаа бас өндөр амжилт гаргах магдалал их байгаа юм.
Монголчууд төдийгүй Дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа үйл явдал бол шинэ багтаа эхний тэмээндээ оролцож байгаа Senzu-ийн орсон баг болох Passion UA баг эхний хэсэгтэй ялалт байгуулж дараагийн шат руу шалгарвал The MongolZ багтай таарах магдалал өндөр байгаа юм.





