The MongolZ багийн сэлгээний тоглогч, HLTV-с зарласан 2025 оны Дэлхийн шилдэг 20-н тоглогчийн нэг Senzu буюу Азбаяр нь Украйн улсын Passion UA багт зээлээр очсоныг та бүгд мэдсэн билээ. Тэгвэл шинэ багтайгаа оролцож байгаа эхний тэмцээн, эхний тоглолтоо амжилттай хийлээ.
Passion UA: Senzu багаа бүх үзүүлэлтээр манлайлж байна
3 сарын 3
ESL Pro League Season 23 тэмцээний эхний шатны тоглолтууд онлайнаар эхлээд хоёр хоног өнгөрөөд байна. Энэхүү тэмцээний эхний шатны тоглолтууд онлайнаар тоглож гурван хожил байгуулсан баг дараагийн шатад заалны тоглолтуудыг хийх болно. Энэ хугацаанд Senzu шинэ багтайгаа хэдийнээ хоёр тоглолт хийгээд амжаад байна.
Эхний тоглолт Passion UA болон Liquid багийн эсрэг тааран тоглосон. Хоёр баг гурван тоглолт хийж, түрүүлж хоёр хожил байгуулсан баг нэг хожилтой болж, хожигдсон баг нэг хожигдолтой тэмцээнийг үргэлжлүүлнэ. Senzu-ийн тоглож байгаа Passion UA баг 2:0 гэсэн харьцаатай эхний тоглолтоо хожлоор эхлүүлсэн. Энэ тоглолт нь хүн бүрийн сонирхлыг хамгийн ихээр татсан бөгөөд мэдээж шинээр оролцон тоглож байгаа Senzu-г хархыг хүссэн маш олон хүн байсан юм. Тэрээр эхний тоглолтдоо багаа манлайлж маш сайн үзүүлэлтийг үзүүллээ.
Тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтоо FUT багийн эсрэг хийсэн бөгөөд 1:2-ийн харьцаатай хожигдож, Passion UA баг тэмцээнийг 1-1 гэсэн амжилттай үргэлжлүүлж байна. Senzu-ийн хувьд багаа манлайлж сайн тоглолтыг үзүүллээ.
Тэдний дараагийн тоглолт адил нэг хожил, нэг хожигдолтой байгаа paiN багийн эсрэг хийхээр болсон. Мэдээж гурван тоглолт хийж, түрүүлж хоёр хожсон баг нь хожил байгуулна.
Энэ тэмцээнд мөн адил Монгол улсын The MongolZ баг урилгаар хоёрдугаар шатны тоглолтод оролцохоор болсон бөгөөд эхний шатнаас шалгарсан багтай таран тоглох болно. Хэрвээ Passion UA баг дараагийн шатад шалгарвал The MongolZ багтай таарах боломж өндөр байгаа юм.





