Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн 16-ийн сугалаа явагдлаа. Аваргуудын лигийн шөвгийн 16-д Английн 6 баг, Испанийн 3 баг, Германы 2 баг, Франц, Турк, Итали, Португал, Норвегийн тус бүр 1 баг шөвгийн 16-д үлдээд байв.
Аваргуудын лигийн 15 удаагийн аварга Испанийн эзэн хааны Реал Мадрид клуб 2022/23 оны аваргуудын лигийн аварга Манчестер Сити клубтэй учраа таарч тоглохоор боллоо. Реал Мадрид болон Манчестер Сити багууд аваргуудын лигийн хүрээнд түүхэндээ нийт 15 удаа тоглож, Реал Мадрид клуб 5 удаа хожиж, Манчестер Сити клуб 5 удаа хожиж, хоорондоо 5 удаа тэнцэж байв. Хамгийн сүүлд өнгөрсөн улиралд аваргуудын лигийн плей-оффт учраа таарч тоглосон бөгөөд нийлбэр дүн 6:3 харьцаатайгаар Реал Мадрид клуб хожиж байв.





