Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт ЕБС-иудын дундах Улаанбаатар Кап тэмцээн амжилттай үргэлжилж байна. Нийт 15.000 гаруй сурагчид оролцож буй өргөн цар хүрээтэй тус тэмцээний Ахлах ангиллын эрэгтэй эмэгтэй тус тус шилдэг 32 баг тодорсон бол үргэлжлүүлэн Дунд, бага ангиллын тоглолтууд явагдаж байх энэ үед Монголын ууган, шилдэг Их сургуулиудын нэг Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран ажиллахаар боллоо.
Тодруулбал саяхан Монголын ууган, топ их сургуулиудын нэг Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь Улаанбаатар Кап тэмцээний шилдэг тоглогчдод 100 хувийн сургалтын тэтгэлэг олгохоор болсон ба өнөөдөр албан ёсоор санамж бичигт гарын үсэг зурлаа.





